
Жил бүрийн ханш нээх өдөр байгаль дэлхий сэргэж, газар гэсч, амьдралын шинэ мөчлөг эхэлдэг гэдэг. Энэ жилийн ханш нээх өдөр дөрөвдүгээр сарын 5-ны Ням гариг буюу өнөөдөр тохиож байна. Ханш нээх өдөр гэдэг нь хаврын уур орох өдрийн өмнөх арван таван хоногийг хэлдэг
Ханш гэдэг үг нь ээлтэй сайн гэсэн утгатай. Тиймээс монголчууд энэ өдөр буян хийж, ном хуруулснаар хийсэн буян арвижин дэлгэрэн эд эдлэлээр баялаг, эрүүл саруул байна гэж бэлгэшээдэг.
Энэ өдөр хийсэн үйл, бодсон бодол бүхэн олон дахин үрждэг учир гэр орноо цэвэрлэж, энергиэ шинэчлэх, арц, хүж уугиулж, ариусгах, байгальд гарч, газар дэлхийтэйгээ холбогдох, сайн сайхныг бодож сайхан үг хэлэх, өвөг дээдсээ дурсан талархах, шинэ зорилгоо тодорхойлох зэргээр сайн сайхныг хийх учиртай.
Түүнчлэн хэрүүл маргаан хийх, бусдыг гомдоох, муу үг хэлэх, сөрөг бодолд автах зэргийг цээрлэвэл зохилтой байдаг.


Сэтгэгдэл байхгүй байна