
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан танилцууллаа.
Тэрбээр "Тавдугаар сарын 1-нээс боловсролын салбарынхан бүх нэмэгдлээ нэмэгдсэн цалингаасаа тооцуулан авах шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар гаргалаа. Боловсролын салбарт ажиллаж буй хоёр хүн тутмын нэг нь нэмэгдэл авдаг. Ингэснээр гурван сар үргэлжилсэн цалингийн хэрүүлд цэг тавилаа.
Үйлдвэрчний эвлэлтэй маш муу хэлэлцээр хийсэн. Хувьсах зардлын тогтолцоог эвдрээд байсан. Нэгдүгээр сарын 1-нээс цалингийн ойлгомжгүй тогтолцоонд шилжсэнээр хувьсах зардалд багтдаг багшийн цалин, сургуулийн хөгжлийн зардалд өгдөг 90/10 гэсэн харьцааг өөрчилж, 100 хувь цалин, урсгалыг санхүүжүүлдэг болгон эвдсэн. Иймээс Засгийн газраар хувьсах зардлын шинэ тогтолцоог батлууллаа. Үүнд үндэслэж багш нарынхаа нэмэгдсэн цалингаас нэмэгдлийг тооцох шийдвэрийг гаргасан.
Цаашид багш нарын цалин ярихгүй. Манай салбар үр дүн гүйцэтгэл суурилсан хувьсах зардлын тогтолцоонд шилжсэн салбар учраас цаашид хувьсах зардлын нэмэгдэл гэж явна. Хувьсах зардал нэмэгдсэн тохиолдолд цалин нэмэгдэж явна. Энэ жил СӨБ-ийн шинэчлэл эхэлж байгаа. Мөн нэг хоёрдугаар ангийн хөтөлбөрийн шинэчлэл хийгдэнэ.


Сэтгэгдэл байхгүй байна