• Эхлэл
  • Замын-Үүдийн эргэх депог өргөтгөж татах хэсэг болголоо

Замын-Үүдийн эргэх депог өргөтгөж татах хэсэг болголоо

2026/05/13

2025 онд Замын-Үүд боомтын төмөр замаар 18,4 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оноосоо 1 сая гаруй тонноор илүү байна. Мөн 2026 оны эхний дөрвөн сарын байдлаар Замын-Үүд боомтын төмөр замаар хүлээн авсан, хүлээлгэн өгсөн ачааны хэмжээ 6 сая 341 мянган тоннд хүрээд байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11,1 хувиар буюу 632,9 мянган тонноор илүү байгаа юм.

Ийнхүү Монгол Улсын эдийн засагт голлох үүрэгтэй Замын-Үүд боомтын төмөр замаар тээвэрлэх экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээ өсөж байгааг харгалзан төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай байдлыг илүү сайн хангахын тулд УБТЗ-ын Замын-Үүд Эргэлтийн депог Сайншанд татах хэсгийн харьяанаас гаргаж бие даасан Татах хэсэг болголоо.

Замын-Үүд Эргэлтийн депог татах хэсэг болгосноор гол замын болон сэлгээ, зөөврийн 20 зүтгүүртэй тус татах хэсэг нь төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус засварыг бие даан хийдэг болно. Мөн эдгээр засварыг хийдэг болсноор ачааны зүтгүүрийг Сайншанд, Улаанбаатарын татах хэсэг рүү явуулж засвар хийлгэдэг байсан үр ашиггүй зардал, сул гүйлтийг багасгах ач холбогдолтойгоос гадна өөр бусад олон хүндрэлүүд арилах юм.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна