
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тавдугаар сарын 27-29-ний хооронд ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын урилгаар Казахстанд төрийн айлчлал хийнэ гэж Казинформ мэдээллийн агентлаг мэдээллээ. Удирдагч нар Астанад Казахстан, Оросын стратегийн түншлэл, холбоотны харилцааг бэхжүүлэх болон өнөөгийн байдал, хэтийн төлөвийн талаар хэлэлцэх болно гэж албаныхан мэдэгдэв.
Евразийн эдийн засгийн форум тавдугаар сарын 28-нд Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын төрийн тэргүүнүүдийн оролцоотойгоор болно. Евразийн дээд эдийн засгийн форумын хуралдаан мөн энэ сарын 29-нд болно.
ЭХ СУРВАЛЖ: QAZINFORM


Сэтгэгдэл байхгүй байна