
УИХ-ын Төсвийн байнгын хорооноос зохион байгуулж буй нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдлын талаарх ерөнхий хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Энэхүү сонсголоор өнөөдөр нийслэлээс хэрэгжүүлж байгаа төслүүдээр шинжээч нарын мэдээллийг сонсч, гишүүдийн асуултад нийслэлийн төр захиргааны холбогдох албан тушаалтнууд хариулт өгөх юм.
Энэхүү сонсголд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Х.Нямбаатар яагаад оролцож мэдээлэл өгөхгүй байна, гэрчээр дуудахад ирээгүй юу, эсвэл хэргээр гол мэдээллийг өгөх ёстой хүнээ гэрчээр дуудсангүй юу гэдэг асуудал хөндөгдөх болсон. Сонсголыг удирдаж буй УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын хэлснээр Ерөнхий хяналтын сонсголд үүрэг хүлээсэн албан тушаалтан оролцох ёстой тул Улаанбаатар хотын захирагч асан Х.Нямбаатарыг гэрчээр дуудаагүй юм байна.


Сэтгэгдэл байхгүй байна