
Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Тавинбэхэд холбогдох хэргийг Авлигатай тэмцэх газар (АТГ) шалгаж дууссан байна. АТГ-аас энэ оны нэгдүгээр сарын 14-нд “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Тавинбэхийг шалгаж эхэлсэн талаар мэдээлж байсан юм.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад түүнийг бусадтай бүлэглэн Монгол Улсад хэрэгжиж буй төслийн хүрээнд ажлын гүйцэтгэл хангалтгүй байсан зөвлөх үйлчилгээ үзүүлэгч компанийн гэрээний хугацааг сунгуулж, зөвлөх үйлчилгээний төсвийг 2.97 сая ам.доллараар нэмэгдүүлэх замаар нэр бүхий аж ахуйн нэгжид эдийн засгийн давуу байдал бий болгосон байж болзошгүй гэж үзжээ.
Уг хэрэгт холбогдох мөрдөн шалгах ажиллагаа дууссан бөгөөд хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.


Сэтгэгдэл байхгүй байна