
ЭВИАН-ЛЕ-БЭН, 2026 оны зургаадугаар сарын 17. /Kyodo/. "Долоогийн бүлэг”-гийн (G7) орнуудын удирдагчид мягмар гарагт Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохиролцжээ. Энэ үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын эрх баригчдад хандан Ираны адлаар энхийн хэлэлцээр байгуулахыг уриалсан байна.
Удирдагчид Украины нөхцөл байдлын талаар тус улсын Ерөнхийлөгч Владимир Зеленскийгээс мэдээлэл сонссоныхоо дараа ОХУ-д үзүүлэх шахалтаа үргэлжлүүлэх замаар Украинд “шударга бөгөөд бат бөх энх тайван”-ыг тогтоохын төлөө тууштай хамтран ажиллахаар тохиролцсон гэж Японы албан тушаалтан мэдээлжээ.
"Орос хэлэлцээр байгуулах ёстой. Орос, Украин аль аль нь асар олон хүнээ алдлаа" гэж Д.Трамп уулзалтын дараа сэтгүүлчдэд хэлээд, хөрш хоёр орнуудын хоорондох мөргөлдөөнийг эцэслэхийн тулд чадах бүхнээ хийх болно гэдгээ мэдэгджээ.
"Долоогийн бүлэг"-ийн удирдагчидтай хийсэн уулзалтынхаа гол зорилгын талаар В.Зеленский олон нийтийн сүлжээнд бичихдээ. “Оросын дайныг зогсоох хүчин чармайлтын хүрээнд Украины агаарын довтолгооноос хамгаалах чадавхыг бэхжүүлж, дипломат ажиллагааг урагшлуулах явдал байлаа. Бидэнд энх тайван хэрэгтэй байна” гэсэн байна.
Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ "Долоогийн бүлэг"-гийн түншүүд болон В.Зеленскийд хандан ОХУ-ыг "шуурхай, нааштай бөгөөд тодорхой арга хэмжээ" авахад шахахын тулд тус бүлгийн орнууд эв нэгдлээ хадгалах нь чухал болохыг онцолжээ.


Сэтгэгдэл байхгүй байна