• Эхлэл
  • Наадмаар Төв цэнгэлдэхэд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг ажиллана

Наадмаар Төв цэнгэлдэхэд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг ажиллана

2026/07/03

Энэ жилийн наадмаар  Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ гаргана. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хувьд нийт 204 цэг. Үүнээс хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг, жижиг дунд хүнсний үйлдвэрлэл худалдааны чиглэлээр 65 цэг, явуулын хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 21 цэгт худалдаа үйлчилгээ гаргах юм байна.

Хүй долоон худагт дэлхийн адууны өдөр болохтой холбоотой 278 цэгт хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ гаргана. Үүнээс хоол үйлдвэрлэлээр 168 цэг, худалдааны 40 цэг, тоглоомын 70 цэг байгаа. Хүй долоон худгийн соёлын талбайд жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн 50 цэг, худалдаа үйлчилгээний 10 цэгийг төлөвлөсөн. 

Өмнөх жилүүдэд төвийн зургаан дүүргээ Хүй долоон худаг болон Төв цэнгэлдэх хүрээлэн гээд гурав, гураваар нь хуваагаад хүсэлт авдаг. Энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэнд Хан-Уул, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн аж ахуйн нэгжүүд хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ явуулахаар хуваарилсан байна. Хүй долоон худагт Сонгинохайрхан, Баянгол, Сүхбаатар дүүрэг гэж хуваарилалтыг хийжээ.

  • Энэ жил хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх түр зөвшөөрлийг license.mn-ээр олгоно. Түр зөвшөөрлийн хүсэлтийг долоодугаар сарын 1-ний 17:00 цагаас долоодугаар сарын 3-ны 17:00 цаг хүртэл авна.
  • Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч нь хуулийн этгээд байна. Мэргэжлийн тогооч болон ажиллагсад нь эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдсан цагаан дэвтэртэй байх шаардлагатай. 
  • Хүнсний худалдаа эрхлэгч нь иргэн болоод хуулийн этгээд байж болно. Эрхлэх бүтээгдэхүүний зураг төрлийг тодорхой тусгаж бүртгүүлсэн байх ёстой. 
  • Хөдөлгөөнт тоглоомын үйлчилгээ эрхлэгчид license.mn-ээс Монгол наадам цогцолборыг сонгоод хөдөлгөөнт тоглоомынхоо танилцуулга, аюулгүй байдлын зааварчилгаа, дүгнэлтийг хавсаргаж, мэдээллээ явуулна. 
  • Үндэсний үйлдвэрлэл, гар урлал, бэлэг дурсгал, соёлын бараа чиглэлээр Нийслэлийн жижиг дунд, үйлдвэр, үйлчилгээний төв рүү license.mn-ээс сонголтоо хийгээд хүсэлтээ илгээнэ. 

ИХ УНШСАН

Сэтгэгдэл (1)

  • Joe Lewis
    HOW TO GET BACK STOLEN CRYPTO LOST RECOVERY MASTERS The best crypto recovery company, Lost Recovery Masters is a leading recovery expert dedicated to assisting victims of investment fraud, forex scams, crypto scams recover back their lost money. Lost Recovery Masters combines blockchain technology and specialized investigative procedures that guarantees your lost cryptocurrency will be recovered. If you have lost crypto to a fraudulent investment company, Lost Recovery Master has the necessary tools and expertise to recover it. Learn more: https://recoverymasters.wixsite.com/lostrecoverymasters Whatsapp: +44(753)-710-5921
    2026 оны 07 сарын 07