• Эхлэл
  • БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ

2026/07/03

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт Монгол Улсад 2026 оны 7 дугаар сарын 9-11-ний өдрүүдэд төрийн айлчлал хийнэ.

Энэхүү айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болж буйг ЕТГ мэдээлэв.

Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.

Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөжээ.

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.

Хоёр улс:

2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”,

2011 онд “Иж бүрэн түншлэл”,

2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээжээ.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл (1)

  • Joe Lewis
    HOW TO GET BACK STOLEN CRYPTO LOST RECOVERY MASTERS The best crypto recovery company, Lost Recovery Masters is a leading recovery expert dedicated to assisting victims of investment fraud, forex scams, crypto scams recover back their lost money. Lost Recovery Masters combines blockchain technology and specialized investigative procedures that guarantees your lost cryptocurrency will be recovered. If you have lost crypto to a fraudulent investment company, Lost Recovery Master has the necessary tools and expertise to recover it. Learn more: https://recoverymasters.wixsite.com/lostrecoverymasters Whatsapp: +44(753)-710-5921
    2026 оны 07 сарын 07