Индонез Улсын Жакарта хотноо зохион байгуулсан “Garuda Candi Dharma III 2026” олон улсын энхийг сахиулах сургуулилтын хаалтын ажиллагаанд Монгол Улсаас тус улсад суугаа Элчин сайд Д.Энхтайван оролцлоо.
Энэ удаагийн сургуулилтад Монгол Улсын Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн захирагч, хурандаа З.Алтанзориг тэргүүтэй төлөөлөгчид оролцож, дэлхийн 22 улсын 700 гаруй цэргийн алба хаагчтай хамтран энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлагыг амжилттай хэрэгжүүлэв.
АНУ-ын дэмжлэгтэй 7 дугаар сарын 20-ноос 8 дугаар сарын 2-нд зохион байгуулсан энэхүү сургуулилалт нь НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцох бэлтгэл, хамтын ажиллагаа, харилцан ажиллагааны чадавхыг бэхжүүлэхэд чиглэжээ. Монгол Улс тус сургуулилалтад оролцсоноор НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оруулж буй хувь нэмэр, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг дэмжих тууштай байр суурийг дахин нотоллоо.



Сэтгэгдэл байхгүй байна