• Эхлэл
  • Жагсагчид төв замыг хааж эсэргүүцлээ илэрхийллээ

Жагсагчид төв замыг хааж эсэргүүцлээ илэрхийллээ

2026/10/01

Машинтай жагсагчид төв талбайг бүсэллээ

 

Шатахууны хомсдол, үнийн өсөлт хэдэн сараар үргэлжилсэний улмаас иргэд эсэргүүцлээ илэрхийлж эхэллээ. Нийслэлчүүд өнөөдөр өглөө 10 цагаас эхлэн хотын төв талбайд машинтайгаа гарч жагсаал хийв. 

Сүхбаатарын талбайн баруун, зүүн талд автомашинууд цувран зогсож, жолооч нар машинаасаа бууж, хөдөлгөөнгүй зогсон эсэргүүцлээ илэрхийллээ. Жолооч нар автомашиныхаа дуут дохиог дуугарган бухимдлаа илэрхийлэв. Төв талбайд жолооч нараас гадна оюутан залуус, ахмад настнууд ч цугласан байна.

Сүүлийн саруудад шатахуун хомсодсоны  улмаас жолооч нар машиндаа хонож, өнжин дугаарлаж, зарим нь шатахуунаа өндөр үнээр шаглаж авахаас аргагүйд хүрээд байгаа. Засгийн газраас "шаардлагатай бүхий л арга хэмжээг авч байна" гэж мэдэгддэг ч шатахуууны хомсдлыг дагаж өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, инфляцийн дарамт өрхийн амьжиргааг доош татсаар байна гэж иргэд бухимдаж байгаа юм.

 Жагсагчид "Татварын дарамт, үнийн хөөрөгдлөөс болоод Монголд амьдрах боломж улам бүр хумигдаж, УИХ, Засгийн газраас гаргаж буй шийдвэрүүд байгаа онохгүй байгаа гэж шүүмжлэв.

Жагсаалд оролцож буй иргэд "Ямар нэг захиалгаар жагсаалд оролцоогүй. Цахим орчинд тарсан зарыг хараад жагсаалд оролцож байна” гэж хэлж байна. Мөн амьдрал хэцүү байгаа учраас тэтгэврээ нэмүүлэх шаардлага тавьж байгаа ахмадууд ч байлаа.

Жагсаал хэвийн үргэлжилж байсны эцэст 15.30 цагийн орчимд төв талбайн замыг хааж эсэргүүцлээ илэрхийлж эхэлснээр, хотын төв орчимд хөдөлгөөн саатаад байна.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна