• Эхлэл
  • Нийт 55 тэрбум ам.долларын тусламж үзүүлжээ

Нийт 55 тэрбум ам.долларын тусламж үзүүлжээ

2016/01/22

Урд хөрш өнгөрсөн хугацаанд Ойрхи Дорнодын асуудалд оролцохоос зайлсхийдэг байж. Тэгвэл энэ удаа байдал өөрчлөгдсөн бололтой.

Тэгвэл БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин Ойрхи Дорнод дахь айлчлалынхаа хүрээнд тус бүсэд нийт 55 тэрбум ам.долларын зээл тусламж олгосон байна. Мөн тодорхой салбаруудад хөрөнгө оруулалт хийхээр болжээ.

Тодруулбал: Египет улсад өмнө хөршийн засгийн газар нийт 18 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг хийхээр тохиролцсон. Мөн эрчим хүч, тээвэрлэлт, дэд бүтцийн салбарын 21 гэрээнд гарын үсэг зурсан байна.

Ийн тусламж үзүүлж байгаа нь “Нэг бүс, Нэг зам” буюу “Торгоны замын” санаачлагаа хэрэгжүүлэхэд Арабын орнуудын оролцоо чухал ач холбогдолтой байгаа нь Ойрхи Дорнодод нөлөөгөө нэмэгдүүлж, бүсийн орнуудтай хамтын ажиллагаагаа сайжруулах гол шалтгаан болсон байж магадгүй гэж олон улсын ажиглагчид тайлбарлажээ.

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна