АНУ-ын Үндэсний цаг уурын албаныхан ойрын өдрүүдэд их хэмжээгээр цас унаж, тэрбум долларын хохирол учруулж болзошгүй гэж мэдээлжээ. АНУ-ын зүүн эрэг Атлантын далайн хэсгээр их хэмжээний цас орж, цасаар шуурч болзошгүй байгаа учраас олон муж агаарын нислэгээ хойшлуулаад байна. Тухайлбал, Вашигтон хотод сүүлийн арван жилд тохиолдож байгаагүй хүчтэй шуурга босох магадлалтай байгаа аж.
"United Airlines", "American Airlines", "Southwest Airlines" болон "Delta" зэрэг агаарын тээврийн компаниуд ойрын өдрүүдэд нислэгээ цуцалсан байна. Колумбын тойргийн Пенсильвани, Массачусетс, Нью-Йорк, Хойд Каролина муж улсад шуурга аюул тарих магадлалтай байгаа учир нислэгүүд цуцлагдсан аж.
Их хэмжээний цас орсноос болж зам тээврийн олон тооны осол гарсан байна. Хойд Каролинад ослоор хоёр хүн амиа алдсан бол хөрш Тенниси муж улсад нэг хүн зам тээврийн ослоор амиа алджээ. Ойрын өдрүүдэд байдал улам дордож болзошгүйг эрх баригчид анхааруулсан байна.
Сэтгэгдэл байхгүй байна