Оросын "Левада Центр" судалгааны төвөөс 1-р сард хийсэн судалгаагаар орос иргэдийн 82% нь Путиныг бүрэн дэмждэг гэдгээ илэрхийлжээ. Өнгөрсөн оны 1-р сард энэ хувь хэмжээ 65% байсан юм. Харин Засгийн газрын тэргүүн Дмитрий Медведевын ажлыг 56% нь зөв гэж үзэж байгаа нь өнгөрсөн оны 12-р сараас буурсан үзүүлэлт (61%) юм.
Засгийн газрын ажлын гүйцэтгэлийг 50% сайн, Төрийн думын хувьд санал асуулгад оролцогсдын 50% нь хангалттай гэж дүгнэсэн байна. Санал асуулгад оролцогсодоос хамгийн их итгэдэг улс төрчөө нэрлэнэ үү гэж асуухад 58% нь Путиныг, 26% нь Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуг нэрлэжээ. Харин хамгийн их итгэл хүлээсэн 3 дахь улстөрчөөр Гадаад хэргийн яамны сайд Сергей Лавров нэрлэгдсэн байна.
Асуулгад оролцогсдын 11% нь хэнд ч итгэдэггүй гэсэн бол 14% нь улс төр сонирхдоггүй гэжээ. Орос орон зөв замаар явж байна гэж 45% нь үзсэн бол 34% нь эсрэг бодолтой, 21% нь хариулахад хүндрэлтэй гэжээ.
Судалгааг 1-р сарын 22-25-ны хооронд ОХУ-ын 48 бүс нутгийн 137 суурин газарт 1600 хүний оролцуулан явуулсан бөгөөд алданы магадлал 3,4%-иас хэтрэхгүй гэж судлаачид дүгнэсэн байна.
Сэтгэгдэл байхгүй байна