• Эхлэл
  • Зика вирусны талаар шуурхай хуралдана

Зика вирусны талаар шуурхай хуралдана

2016/02/01

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас шуурхай хуралдаан зарлаж огцом тархаж буй Зика вирусны талаар ярилцахаар болсон тухай АкиПресс мэдээлжээ.

Женевт болох энэхүү хурлаар дэлхийн хэмжээнд онц байдал зарлах эсэхийг шийдвэрлэх юм.

Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын албан тушаалтнууд Зика вирусыг “ердийн аюулаас илүү харанга дэлдэх аюул хүргэхээр” хурдан тархаж байна гэж тайлбарласан байна.

Өмнөд Америкт тархины гажигтай олон мянган нярай хүүхэдт төрж, дэлхий нийтийн анхаарлыг татаад буй.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас онц байдлын хэмжээнд хүрсэн гэж зарлах юм бол Өмнөд Америк болон дэлхийн олон улс оронд үйл ажиллагаа явуулдаг лабораториудад энэ асуудлыг шийдвэрлэхэд илүү их ихээхэн хөрөнгө мөнгө зарцуулан шинжлэх ухааны туршилт хийх шаардлагатай болох юм.

Нэмэлт тайлбар:Зика вирусын халдвар Латин Америк болон Карибын 20 гаруй оронд тархжээ. Угандад 1947 онд анх илэрсэн. Зика вирус нь ургийн тархины хөгжлийг зогсоосноор жижиг тархитай оюун ухааны хомсдолтой хүүхэд төрдөг байна. Ийм хүүхдүүд насан туршийн асаргаанд амьдрах шаардлагатай болдог аж.

Африкийн орнуудад жилд дунджаар 600 орчим ургийн гажигтай хүүхэд төрдөг байсан байсан бол өнгөрсөн оны тавдугаар сараас хойш Бразилид 4000 орчим жижиг тархитай хүүхэд төрсөн бөгөөд 1.5 сая хүн халдвар авсан байх магадлалтай гэсэн тоо гарсан.

Ийн тархалт нь хурдасч байгаа тул ДЭМБ-аас халдварын эсрэг яаралтай баг бүрдүүлэн ажиллаж эхэлсэн. Ингээд халдвар дэгдэлтэд дэлхийн хэмжээнд онц байдал зарлах  эсэхийг ДЭМБ-аас хуралдан шийдэхээр болж байна. ДЭМБ өмнө нь Баруун Африкт 11 мянга гаруй хүний амийг авсан Эбола вирусын халдвар гарах үед олон улсад онц байдал зарлаж байсан юм. 

 Монголчуудын хувьд энэ өвчний талаар харьцангуй мэдээлэл бага. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өвчний голомтот орноос ирж буй зорчигчдод тавих хяналтыг чангатгаж, эрүүл мэндийн тандалт судалгааг явуулж, иргэдэд мэдээлэл, сурталчилгаа, сэрэмжлүүлгийг тогтмол өгч гэсэн албан мэдээлэл байгаа юм.  

Англи эхийг энд дарж уншина уу

For English version please click here

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • ЗИКА ВИРҮС
    НОХОЙН БААС МОНГОЛД ШУУРХАЙ ХУРАЛДАНА ГЭХЭЭР ЯАХ ЮМ. ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ МЕНУСТРАЦИ НЬ ИРДЭГГҮЙ ХЭДЭН АВГАЙ НАР ТВ-ЭЭР ЭНД ТЭНДХИЙН МЭДЭЭ ХАРЖ ХОТНЫ БАНХАР ШИГ ХУЦАХЫГ СОНСОХ УУ. ЯМАР Ч БЭЛЭН БАЙДАЛ, БЭЛТГЭЛ БАЙХГҮЙ. ЦААСАН ДЭЭР БӨӨН ҮЛГЭР БИЧСЭН, ТӨСӨВТ НЬ НЭГ Ч ТӨГРӨГГҮЙ. ТЭГЭЭД ЗҮГЭЭР БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ДАРАМТЛАДАГ САДИСТ ЗАСАГЛАЛТАЙ БААСНУУД ЗИКА БАЙТУГАЙ ЭБОЛАГАА Ч ОНОШЛОЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ ЮУ ХУЦАХ ВЭ. ТЭР ХУЦДАГ БАНХАРЫГ УЛААН ЧУЛУУТЫН ХОГОНД АВААЧИЖ ХУЦУУЛ. ТЭНД БОЛ ХЭН Ч ТООХГҮЙ СОНСОХГҮЙ. ЛАМБААТАЙГАА ХАМТ ХУЦАХ ХЭРЭГТЭЙ. ШАДАР ВАН Ч БИЛҮҮ ШАРИЛЖИН ДУНДАХ ЦЭЦГИЙН ХААН ОЮУНБААТАР НЬ ОНЦГОЙТОЙГОО НИЙЛЖ УЛИХ ЮМ УУ. ЕРӨӨСӨӨ ХОЁР ГАРАА ӨРГӨСӨН Л УЛС ЭНЭ ВИРҮСИЙГ ТАВТАЙ МОРИЛ ГЭЭД Л БАЙЖ БАЙНА ДАА.
    2016 оны 02 сарын 14