• Эхлэл
  • Австри улс монголчуудыг буцаана

Австри улс монголчуудыг буцаана

2016/02/03

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Австри улс ирэх дөрвөн жилийн хугацаанд цагаачлалын эрх хүсээд буй 50 мянган иргэнийг буцаахаар төлөвлөжээ

Австралийн Парламентын гишүүд өнгөрсөн долоо хоногт цагаач иргэдэд тавих журмыг чангатгах хуулийг баталсан байна. Тус улсын Гадаад хэргийн сайд Себастьян Курц “50 мянга гэдэг бол бодитой тоо” гэж мэдэгджээ.

“Үүний зэрэгцээ олон зуун дүрвэгсэд орж ирэх нь тодорхой. Тийм учраас бид энэ урсгалыг зогсоох шаардлагатай байна,” гэж тэрээр Австриа Пресс Агентлагч өгсө ярилцлагандаа дурьджээ.

Цагаачлах өргөдлийг татгалзсанаас хойш гурван сарын дотор сайн дураараа Австрийг орхин явсан иргэдэд “буцах тусламж” болгон 500 еврог Австрийн Засгийн газраас олгоно гэжээ. Иргэдийг буцаахад цэргийн тээврийн хөлөг болох С-130 Херкулес тээвэрлэгчийг ашиглах боломжтой гэж тус улсын Дотоод Хэргийн сайд Йоханн Микл-Лейтнер Ройтерс өгсөн ярилцлагадаа дурьджээ.

“Аюулгүй” гэсэн улс орнуудын тоонд Морокко, Алжир, Тунис, Гүрж, Монгол, Гана зэргийг оруулж эдгээр орнуудын цагаачдыг аль болох түргэн эх оронд нь буцаахаар болжээ.

Гадаад хэргийн сайд Курцын хэлснээр 8,5 сая орчим хүн амтай Австри улс хүлээж авсан дүрвэгсдийн тоогоор Европтоо хоёрдугаарт орсон байна.

“Өнгөрсөн жил Австри улс 90 мянган цагаачлах өргөдөл хүлээж авсан. Жижиг орны хувьд хүн амын тоотой харьцуулбал энэ бол маш том тоо, бид цагаачлалын өргөдөл авсан тоогоороо Европын хэмжээнд зөвхөн Шведын дараа орж байна” гэж тэр хэлжээ.

Монгол улсын Гадаад хэргийн яамнаас Австрийн засгийн газрын шийдвэрт нөлөө үзүүлэх хуулийн үндэслэл байхгүй гэж мэдээлсэн бөгөөд шийдвэрийг Вена дахь элчин сайдын яамаар дамжуулан иргэдэд хүргэнэ гэжээ.

Одоогоор Монголын 126 мянган иргэн дэлхийн 58 улс оронд амьдардаг ажээ.

Англи эхийг энд дарж уншина уу

For English version please click here

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • zochin
    bichsenee sain nygtalj shalga l daa yg Avstraliin parlamentiin huuliar Avstri cagaachaa gargana gesen baina shuudee
    2016 оны 02 сарын 14
  • esee
    австралийн парламентийн гишүүдийн баталсан хуулиар австри улс цагаачдаа гаргах юм уу
    2016 оны 02 сарын 08
  • esee
    австрали авсрти хоёроо ялгаж салга
    2016 оны 02 сарын 08