Бүргэдийн баярт анх удаа бага насны охин оролцож түрүүлсэн явдал нь нилээдгүй анхаарал татсан бөгөөд АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй “Олигвы Энтертайнмент”-аас охины амьдралаар кино хийсэн билээ. Тэрээр Британийн BBC агентлагийн гэрэл зурагчны дуранд өртөж, “The Eagle Huntress” нэртэй баримтат киноны гол дүрийг бүтээсэн.
Түүний тоглосон баримтат кино нээлтээ хийж, Н.Айшолпан охин аав, ээжийн хамт "The Eagle Huntress" киноныхоо нээлтэд оролцсон. Түүний тоглосон киноны дууг Австралийн нэрт дуучин Сиа "The Eagle Huntress" кинонд зориулж “Angels by the wings” хэмээх шинэхэн уран бүтээлээ гаргасан байна.
Мөн киног олон улсад гаргах эрхийг “Sony Pictures” худалдан авсан бөгөөд ингэснээр “The Eagle Huntress” кино Австрали, Шинэ Зеланд, Латин Америк, Герман, түүнчлэн Ази, Скандинавын орны үзэгчдийн хүртээл болох юм. Цаашид Н.Айшолпан охины тухай өгүүлсэн хүүхэлдэйн киног хийхээр төлөвлөж байгаа гэж гадны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр бичигдэж эхэлжээ.
Сэтгэгдэл байхгүй байна