• Эхлэл
  • Оросын БХЯ-ны дэд сайд шинэ автоматуудтай танилцжээ

Оросын БХЯ-ны дэд сайд шинэ автоматуудтай танилцжээ

2016/02/03

Оросын Батлан хамгаалахын дэд сайд Юрий Борисов Ростех төрийн өмчит корпорацийн бүтцэд багтдаг “Калашников” концернод зочилж байлдааны шинэ бүтээлүүдтэй танилцсан гэж тус концерны хэвлэлийн албанаас мэдээлсэн байна.

Мэдээнд дурьдсанаар “Батлан хамгаалах яамны ашиг сонирхлын хүрээнд буй үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн болон туршилтын шатанд буй сүүлийн үеийн зэвсгүүдэд дэд сайд онцгой анхаарал хандуулсан”.

“Калашников” концерны хэрэгжүүлж буй төслүүдэд гар буу, автомат болон автомат гранат шидэгч зэрэг багтаж байна. Концерны зохион бүтээх технологийн төв Оросын Батлан хамгаалах болон хүчний байгууллагуудад зориулсан 50 гаруй төслийг хэрэгжүүлж байгаа юм. Өмнө нь энэ концерн шинэ үеийн А-12 автоматыг Батлан хамгаалах яаманд санал болгож байсан бөгөөд автоматуудыг туршилтанд оруулж үр дүнгээс нь үүдэн энэ зэвсгийг цэргийн зэвсэглэлд оруулах шийдвэрийг гаргах тухай мэдээлж байсан.

“Калашников” концерны ерөнхий захирал Алексей Криворучко “Бид шинэ бүтээгдэхүүн гаргаж үйлдвэрлэлд оруулах явцыг хурдасгах зорилготой ажиллаж байгаа” гэж дэд сайдад танилцуулжээ. Дэд сайд мөн Оросод хамгийн том гэгддэг, жилд 3 мянга орчим ажилтан сургадаг лабораторид зочилсон байна.

51%-ийг Ростех, 49%-ийг хөрөнгө оруулагч нар эзэмшдэг “Калашников” концерн нь олон төрлийн зэвсэг үйлдвэрлэдэг Оросын хамгийн том үйлдвэрлэгч бөгөөд ангийн буу, спорт винтовк, төхөөрөмж, дагалдах хэрэгсэл зэрэг маш олон төрлийн иргэний бүтээгдэхүүн гаргадаг. “Калашников”-ын үндсэн гурван брэнд нь байлдааны Калашников, ангийн болон энгийн Байкал, спортын Ижмаш бөгөөд эдгээр бүтээгдэхүүнүүдийг дэлхийн 27 оронд нийлүүлдэг.

“Калашников” концерныг АНУ хоригийн жагсаалтанд оруулсан.

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    ТИЙМ ЭЭ. ЭНЭ ӨВГӨН Л ЭНЭ БУУГ ЗОХИОЖ АВТОМАТ КАЛАШНИКОВ БУЮУ А-КА ГЭЖ НЭРЛЭСЭН ТҮҮХТЭЙ. ОДОО А-КА 74, A-КА 12 ГЭЭД СҮҮЛИЙН ҮЕИЙН БУУНУУД ГАРСАН Л ДАА.
    2016 оны 02 сарын 14
  • Зочин
    Нэг иймэрхуу сэтгуулчтэй. Яана даа
    2016 оны 02 сарын 12
  • Зочин
    Tsaana ni zogsoj baigaa uvgunii ner ni Kalashnikov, taliigaach bolood udaj baigaa...
    2016 оны 02 сарын 05
  • Зочин
    Юуны тухай бичиж,хэний зургийг тавьж байгаагаа мэдэхгуй,ккккк....энэ зураг дээрх В.Путин тэгээд Оросын БХЯ-ны дэд сайд уу? ккккк....?!
    2016 оны 02 сарын 04
  • ЗОЧИН
    Дэд сайд гэчихээд Путиний зургийг тавиад л тэнэгтээд байх юмаа.
    2016 оны 02 сарын 04