• Эхлэл
  • Крымыг буцаах болзол тавив

Крымыг буцаах болзол тавив

2016/02/05

Крым хойгийг Украинд буцаан өгснөөр ОХУ-ын эсрэг эдийн засгийн хоригийг цуцлах болзлыг Европын парламент тавьжээ. Киевт засаг солигдсоны дараа 2014 оны гуравдугаар сард Крым хойг Украинаас салж ОХУ-д нэгдсэн билээ.

Крым хойгийг Украины мэдэлд буцаах нь ОХУ-ын эсрэг эдийн засгийн хоригийг цуцалж, харилцаагаа сэргээх нэг нөхцөл болно хэмээн Европын парламентын  тогтоолд дурдсан байна.

Түүнчлэн Крым хойг дахь татаруудын эсрэг гэмт хэрэг өмнө нь байгаагүй хэмжээнд очсоныг Европын холбооны хүний эрхийн байгууллагаас мэдээлжээ.

 Өмнө нь Европын холбооны лидерүүд Украины зүүн хязгаарын зөрчлийг зогсоох Минскийн гэрээний хэрэгжилтээс шалтгаалж Оросын эсрэг хоригоо цуцлах эсэхээ шийднэ хэмээн мэдэгдэж байсан юм. Европын холбоо нь Крым хойг ОХУ-д нэгдсэнийг хууль бус хэмээн үзэж байгаа аж.

Европын холбоо Оросын эсрэг эдийн засгийн хоригийг ирэх долдугаар сар хүртэл сунгасан байгаа юм.

Эх сурвалж: News.mn

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    ҮХСЭН АЦААРАА КРИЙМИЙН ТАТАРУУД МОНГОЛТОЙ ТҮЙ Ч ХАМААГҮЙ. НУТАГ БОЛГОНЫГ МОНГОЛ ГЭХ НЬ ХЯТАД ЗАН ШҮҮ.
    2016 оны 03 сарын 01
  • Монгол
    Татар монголын нутаг хуу минь
    2016 оны 02 сарын 12
  • Зочин
    зиа чи битий гуцаж бай татар ч байна уу хохолд ч байна уу чамд ер нь ямар пад байнаа тийм л их оросыг дэмжээд байгаан бол орос элчингийн гадаа гудманд гараад хашгираад яваач
    2016 оны 02 сарын 07
  • Өлөн
    Крым угаасаа оросынх. Оростойгоо л байсан нь дээр. Юун татар вэ
    2016 оны 02 сарын 06