Манай улсад түргэн хоолны сүлжээ цэцэглэж байна.
“Pizza Hut” дэлхийг тойрон шинэчлэлийг үргэлжлүүлсээр Төв Азийн зүрхэнд орших манай Монгол улсад хамгийн амттай пицца, дээд зэргийн шуурхай үйлчилгээтэйгээ хамт ирсэн. Хэрэглэгчид ч мөн “Pizza Hut” зорих болсон билээ.
“Pizza Hut” дэлхийн 100 гаруй улсад 15000 орчим салбартай хамгийн том пиццаны сүлжээ юм.
Америкийн “Pizza Hut” түргэн хоолны сүлжээ алтаар хийсэн, идэж болдог пицца хийснээ танилцуулсан байна.
Алттай пиццаг уламжлалт бүтээгдэхүүнүүд болох гурил, бяслаг, сармис зэргийг ашиглан хийжээ.
Энгийн нэг пиццан дээр идэж болдог шингэн алтыг нимгэн түрхсэнээр энэхүү пицца “үнэт эдлэл” болдог байна. Нэг ширхэг алтан пицца хийхэд дунджаар 100 орчим доллар зарцуулжээ. Захиалгын дагуу 50 ширхэг хийсэн энэхүү пиццаг худалдахгүй бөгөөд АНУ-ын Үндэсний хөлбөмбөгийн лигийн аваргыг шалгаруулах шувтаргын тэмцээний үеэр сугалааны хожил болгон өгөх ажээ.
Сэтгэгдэл байхгүй байна