2016 оны хоёрдугаар сарын 15-наас эхлэн ОХУ нь АНУ-аас эрдэнэ шиш болон шар буурцагийн импортод хориг тавьсан талаар ТАСС мэдээллийн агентлаг мэдээлжээ.
Энэ хориг нь ОХУ-д гаднаас орж ирж буй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний аюулгүй байдлыг бүрэн хангасан бүтэц бий болтол үргэлжлэх юм байна.Мөн тэд ГМО-/генетикийн инженерчлэлээр бүтсэн бүтээгдэхүүн/-гүй эрүүл органик, экологийн цэвэр хүнс үйлдвэрлэнэ гэдгээ мэдэгдэв.
ОХУ-ын ХАА-н Хяналтын албаны мэдээлснээс үзвэл АНУ-аас орж ирж буй эрдэнэ шишийн бүтээгдэхүүнд диплодиоз гэдэг хөгц элбэг тохиолддог төдийгүй ОХУ-ын нутаг дэвсгэр дээр генийн өөрчлөлттэй ХАА-н бүтээгдэхүүн орж ирэх аюултай гэж үзсэн байна. Ийм өвчтэй хүнсний бүтээгдэхүүн оруулж ирсний улмаас ОХУ жил бүр 10-15 тэрбум рублийн хохирол учруулдаг гэсэн тооцоо бий ажээ. АНУ-ын шар буурцаг ч мөн асуудалтай бөгөөд зөвхөн 2015 онд гэхэд 64 удаагийн шалгалтаар 7 төрлийн бичил биетийн халдвар, 2016 оны 1 сард гэхэд 4 удаагийн халдвар илрүүлсний зарим нь ОХУ-д байдаггүй шинэ төрлийн халдвар байсан байна.
Өнгөрсөн онд ОХУ нь ГМО буюу генетикийн инженерчлэлээр бүтсэн бүтээгдэхүүнийг хоол хүнсэнд хэрэглэхгүй, ГМО тариа буудайг Оросын хөрсөнд тарихгүй шийдвэр гаргасан ба ерөнхийлөгч В.Путин ОХУ нь манай гаригийн хамгийн ЭРҮҮЛ, ЧАНАРТАЙ, ЭКОЛОГИЙН ЦЭВЭР хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болно хэмээн мэдэгдсэн юм.
Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.
http://www.finanz.ru/…/rossiya-zapretila-kukuruzu-iz-ssha-o…
http://www.cnbc.com/…/govt-decides-to-ban-gmo-food-producti…
http://yournewswire.com/putin-says-that-russia-will-become…/
Эрхэм Амарлин энд дарж орно уу
Сэтгэгдэл байхгүй байна