Өнгөрсөн ням гарагт баруун өмнөд Хятадын Сычуаны мужид хоёр толгойтой тугал төржээ.
Үхрийн фермийн эзэн 81 настай Вэнь Панг Чин "Би өдийг хүртэл үнээнээс хоёр толгойтой тугал гарч байхыг харсангүй.
Өмнө нь энд тэнд хүмүүс ийм зүйлийн талаар ярьдаг байсан ч өөрийн нүдээр хараад сууж байгаадаа итгэж чадахгүй байна” гэжээ.
Үнээний хувьд өмнө нь гурван удаа тугаллаж байсан ч үүнтэй ижил гаж тугал гарч байгаагүй гэнэ.
Харин энэ талаар 30 гаруй жил малын эмч хийсэн орон нутгийн иргэн Сюй Кайвэнь генийн мутаци явагдсан байж болзошгүй гэх дүгнэлтийг хийсэн байна. Малын эмч одоогоор учир шалтгааныг нь тогтоохоор ажиллаж байгаа аж.
Эх сурвалж: Newsmongolia.mn
Сэтгэгдэл байхгүй байна