Загварын нийслэл гэгдэх дөрвөн хотод уламжлал болгон зохион байгууллагддаг эхний арга хэмжээ болох Нью Йоркийн Загварын долоо хоног дуусав. Хоёр долоо хоногийн туршид америкийн загварын сонгодгууд хийгээд загварын салбарт хөлөө тавьж буй зохион бүтээгчид ирэх улиралд бидний өмсөх хувцсыг олон нийтэд танилцуулсан байна. Ralph Lauren, Timmy Hilfiger, Michael Kors, Alexander Wang, Herve Leger by Max Azria, Victoria Beckham, Carolina Herrera, Oscar de la Renta, Calvin Klein Collection, Marc Jacobs болон 20 гаруй бусад алдартай брэндүүд арга хэмжээнд оролцсон байна. Америк загвар уламжлал ёсоороо хэрэглээ хийгээд минималист шинэ байдалд гол анхаарлаа хандуулдаг учир Нью-Йоркийн загварын тайзан дээр чимэглэл ихтэй хувцас, хэрэгсэл бага байдаг. Гутал ч гэсэн яг л энэ чиглэлийг баримталдаг болохоор классик хэв маягтай гутал зонхилсон байна. Ирэх намар ямар гутал өмсч гоёхоо та ч гэсэн сонгоорой.
Зурган дээр: 1/ Alexander Wang 2/ J.Crew 3/ Phillip Lim
Сэтгэгдэл байхгүй байна