АНУ-ын тусгай албаны мэргэжилтэн асан Сноуден АНУ-ын шүүх шударга хандвал эх орондоо эргэж очно гэж мэдэгджээ
Оросод амьдарч байгаа АНУ-ын тусгай албаны ажилтан Эдвард Сноуден АНУ-ын шүүх шударгаар шүүх ажиллагаа явуулбал эх орондоо эргэж очиход бэлэн байгаа гэдгээ илэрхийлсэн тухай Ассошиэйтед Пресс мэдээлжээ..
Нью Хэмпшир мужид Скайпаар болсон хэлэлцүүлэгт оролцохдоо Сноуден "Миний хэрэг дээр иргэдийн төлөөлөгчид шийдвэр гаргах боломжийг олгох үүднээс шүүх шударгаар шүүх ажиллагаа явуулбал би эх орондоо буцна гэдгээ хэлсэн” гээд олон нийтийн эрх ашгийн үүднээс надад нууц мэдээллийг дэлгэх боломжийг олгох ёстой гэж нэмж хэлснийг дамжуулсан байна.
2013 онд Эдвард Сноуден Америкийн хийгээд Герман, Испани, Франц зэрэг Европын улс орнуудын нууц албад энгийн иргэдийг тагнаж байсан талаар шуугиант мэдээллийг дэлгэсэн бөгөөд энэ үйл явдлын талаар өгүүлсэн Citizenfour баримтат киног найруулагч Лора Пойтрес найруулж шуугиан тарьж байсан юм.
Сэтгэгдэл байхгүй байна