Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих /MINIS/ төслийн удирдагч Хайри Ал Жамалыг Монгол Улсын БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг д хүлээн авч уулзлаа.
Дээрх уулзалтаар Орхон гол дээр урсацын тохируулга бүхий усан сан байгуулах төсөл болон Шүрэнгийн УЦС байгуулах төслийн ТЭЗҮ, Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ боловсруулах ажлын талаарх Монгол Улсын Засгийн газрын байр суурь болон төслийн талаар харилцан санал солилцсон юм.
Мөн талууд энэ сарын сүүлээр ахин уулзалт хийхээр товлосон бөгөөд дээрх төслийн асуудлаар Дэлхийн Банкны Монгол Улсыг хариуцсан захирал манай улсад айлчлах хүсэлтэй байгааг Хайри Ал Жамал уламжилжээ.
Сэтгэгдэл байхгүй байна