• Эхлэл
  • Монголд үзүүлж буй тусламжаа зогсоохыг шаардав

Монголд үзүүлж буй тусламжаа зогсоохыг шаардав

2016/03/04

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Канадын “Хан Ресорсис” компанийн Дорнод аймаг дахь ураны лицензтэй холбоотой маргаан олон жил үргэлжилж буй. “Хан Ресорсис”-ийн лизензийн маргаанаас үүдэн олон улсын арбитрын шүүхээс Монгол Улсын Засгийн газрыг 100 сая ам.долларын нөхөн төлбөр төлөх шийдвэр гаргаад байгаа. Монгол Улс үүнийг үл зөвшөөрөн давж заалдаад байгаа билээ. Тэгвэл лицензээ хураалгасан “Хан Ресорсис” Канадын Засгийн газарт хандан Монголд үзүүлж буй тусламжаа зогсоохыг шаардсан байна. Ирэх долоо хоногт Монголын Засгийн газрын төлөөлөгчид оролцох уул, уурхайн томоохон уулзалт Канадын Торонто хотноо болох бөгөөд энэ үеэр “Хан Ресорсис”-ийн шаардлага нэлээд шуугиан тарих бололтой. Энэ талаарх Канадын   “Постмедиа Ньюс” агентлагийн financialpost.com цахим хуудсанд нийтлэгдсэн  мэдээллийг орчуулан хүргэж байна.

Канадын уул уурхайн компани тус компанийн эзэмшиж байсан ураны лицензийг хурааж оросуудад өгөх гэж байгаа Монгол Улсыг нөхөн төлбөр олгох хүртэл Монголд үзүүлж буй олон сая долларын тусламж дэмжлэгээ зогсоохыг Канадын Засгийн газраас хүссэн байна.

Арбитрын шүүхээс Торонтод байрладаг “Хан Ресорсис” компанид хураагдсан лицензийн нөхөн олговор болох 100 гаруй сая долларыг төлөх шийдвэр гарснаас хойш яг нэг жилийн дараа буюу гуравдугаар сарын 1-ний мягмар гаригт тус компани энэхүү хүсэлтийг тавьсан байна. Ийн хүсэлт гаргаж буй дуулиан дэгдсэн үеэр буюу ирэх долоо хоногт Торонто хотод дэлхийн уул уурхайн томоохон арга хэмжээ болох гэж байгаа юм. Энэхүү арга хэмжээнд Монголын албан тушаалтнууд оролцон Канадын болон дэлхийн бусад улс орнуудын уул уурхайн компаниудын хөрөнгө оруулалтын асуудлаа ярилцахаар төлөвлөөд байгаа аж.

Канадын өмнөх Консерватив Засгийн газар Монгол Улсыг анхаарал хандуулах 25 улсын нэг гэж онцолж, 2014 оноос жил бүр дөрвөн сая орчим ам.долларын тусламж дэмжлэг үзүүлэ өжы. Энэхүү дэмжлэгийг Монгол Улсын уул уурхайн салбараа удирдах чадварыг сайжруулах чиглэлээр ашигладаг бөгөөд Канад улс нь Монголд оруулж буй хөрөнгө оруулалтаараа Хятадын дараа хоёрт ордог.

Канад дахь Монголын элчин сайд Раднаабазарын Алтангэрэл лхагва гаригт өгсөн ярилцлагадаа “Канадын үзүүлж буй тусламж дэмжлэг нь зэс, алт, нүүрсний нөөцөөр баялаг энэ орны хувьд нэн чухал төдийгүй хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, эрүүл мэндийн системийг сайжруулахад ихээхэн ач холбогдолтой” гэсэн байна.

Монгол Улсын Засгийн газар нь Канадын “Хан Ресорсис” компанийн Монголын зүүн хойд хэсэгт орших Дорнод дахь ураны уурхайн лицензийг 2009 онд хурааж, Оросын төрийн өмчит компанид шилжүүлснээс хойш нөхөн төлбөрөө авах гэж тэмцэж буй тус компанийн Ерөнхийлөгч Грант Идигийн хувьд тэрхүү тусламжийн мөнгө бай болон хувирчээ.

“Хан Ресорсис”-ийн Ерөнхийлөгч Грант Иди “Канадын Засгийн газар яагаад Монгол Улсад үргэлжлүүлэн хөрөнгө оруулж, гадаадын зээл тусламжид Монголыг хамруулаад байгаа юм бэ? Тэд биднийг хөөж гаргасан. Олон улсын хуулийг зөрчиж нөхөн төлбөргүйгээр лицензийг хураасан. Бид яагаад муу тоглогч нарыг сурталчлах ёстой юм бэ? ” гэсэн ярилцлага хэвлэлд өгчээ.

Уул уурхайн салбарын хэд хэдэн шинжээчид болон салбарынхан ЗХУ гэж байхдаа Монголд маш ихээр тусалж дэмжиж байсан Москва хариугаа “нэхэж” Улаанбаатарт шахалт үзүүлснээр “Хан Ресорсис” хохирч үлдсэн гэж үзэж байгаа юм. Ийн хэлэх болсны гол шалтгаан нь мэдээж Дорнодын уурхайн лицензийг “Хан Ресорсис”-оос авч оросуудад өгсөн явдал.

Лизензээ хураалгасан “Хан Ресорсис” Монгол Улсыг арбитрын шүүхэд өгсөн бөгөөд 2015 оны гуравдугаар сарын 3-ны өдөр гурван арбитрчтай бүрэлдэхүүн энэхүү гомдлыг хэлэлцэн , Монгол Улсыг “Хан Ресорсис”-д 100 сая долларын нөхөн төлбөр олгох шийдвэр гаргасан. Харин Монгол Улс Францын арбитрын шүүхэд давж заалдаад байгаа.

Элчин сайд Алтангэрэл Монголын Засгийн газрын “Хан Ресорсис” хоёрын энэ маргааныг “алдаа” гэж хүлээн зөвшөөрсөн бөгөөд нөхөн төлбөрийг хэлэлцсэний дараа олгох болно гэжээ. Мөн тэрээр “Канадын хувьд энэ бол сайн жишээ биш гэдгийг бид мэдэж байгаа. Монгол улсын Засгийн газар хуудсыг эргүүлж боломжит сайн шийдлийг эрэлхийлж байна” гэж тэрээр хэлжээ.

Гэхдээ элчин сайд энэхүү маргаан нь Монгол Улс уул уурхайн компаниудад ханддаг хандлагыг илэрхийлэхгүй гэсэн байна. Тэрээр Монгол Улс өнгөрсөн долоо хоногт Ашигт малтмалын салбарын ил тод байдлын олон улсын шагнал хүртсэнийг онцлоод “Канадын Экспортын Хөгжил томоохон уурхайн өргөтгөлийг санхүүжүүлэхэд тусламж болгон дөрвөн тэрбум долларын зээлийг батласан” гэв.

“Бид алдаагаа давтахгүй” гэж Алтангэрэл хэлээд Канадын бусад компаниуд ч Монголд бизнесээ амжилттай явуулж байгаа гэсэн байна. “Манай эрхзүйн систем дэлхийн хэмжээнд шилдэг нь төдийгүй хамгийн тааламжтай нь. Бид Монгол Улс бизнес хийхэд нээлттэй орон гэдгий харуулж тайлбарламаар байна” гэж ярьжээ.

Хоёр тал Торонтод ирэх долоо хоногт болох Канадын Эрэл Хайгуулчдын нийгэмлэгийн уул уурхайн чуулганы үеэр нөхөн төлбөрийн хэмжээг эцэслэн шийдвэрлэхийн хичээх болно гэжээ. Тус чуулганд Монгол Улсын Сангийн сайд оролцож гадаадын шинэ хөрөнгө оруулалтыг татах тусгай хуралдааныг удирдах юм.

Канадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Диана Хаддаж цахим шуудангаар явуулсан захидалдаа Канадын Засгийн газар боломж бүрийг ашиглан Монгол Улсын Засгийн газрыг арбитрын шийдвэрийг биелүүлэхийг шаардаж байгаа гэжээ. Мөн тэрээр Монгол Улсын Ерөнхий сайд болон бусад сайд нарт шууд хандаж энэ асуудлыг хөндөж тавьсан гэжээ.

Гэхдээ Францад болох арбитрын шүүх компанийг нь зөвтгөсөн шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байгаа Иди Монголын Засгийн газартай бүтэн жил хэлэлцээр хийж, тэд нөхөн төлбөрийг төлнө гэсэн амлалт өгсөн ч гэсэн сохор зоос ч олж хараагүй гэжээ. Тийм ч учраас тэрээр Канадын Засгийн газраас шахалт үзүүлж тусламжийн долларыг түдгэлзүүлэхр зэрэг бусад арга замуудыг эрэлхийлж байгаа юм.

“Хан Ресорсис”-ийн Ерөнхийлөгч Иди Монголын Засгийн газрыг нөхөн төлбөр төлөхөөс бултаж байна гэж буруутган, “Ийм тохиолдолд манай Засгийн газар хатуу байж Монгол улсыг анхаарч үзэхийн оронд Канадын бизнесийг хамгаалах ёстой” гэж хэлсэн байна.

Ли Бертум, Постмедиа Ньюс

Англи эхийг энд дарж уншина уу.

For English version please click here

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • зочин
    монголчуудаад
    канадын ихэр таван охины эмгэнэлт хувьзаяа гээд хайгаад үзээрэй.бид үр хүүхдээ худалдаж иддэг ард түмэн биш үү
    2016 оны 03 сарын 11
  • зочин
    канадууд ихэр таван охиныг ээж,ааваас нь салгаад олны үзвэр болгосон байдаг.тэр охид нь нэр алдард хүрч бсан ч тэднийг гэх эх эцэгийн хайраар дутаж өссөн бөгөөд нэг нь нас барж,архинд донтогч,садар нэгэн болсон гунигт түүх байдаг.бидний монголчуудыг тийм болгох вий.ямарч сэтгэлгүй юм билээ.
    2016 оны 03 сарын 11
  • зочин
    ЯАГААД МИНИЙ ГАЗАР НУТГААСАА ГАРСАН УРАНАА КАНАДУУДАД ӨГӨӨД ДЭЭР НЬ БАС МӨНГӨ ТӨЛӨХ БОЛДОГ ЮМБЭ.ХАХУУЛ АВСАН ТЭР ХҮМҮҮСЭЭС МӨНГӨӨ ЭРГҮҮЛЭН АВАХ АРГА БОДООЧ.
    ОРОСУУД ДОРНОДЫН МРДАЙГААС УРАН АВААД ЯВАЖ ”3 БОЛОН 4-Р ХОРООЛОЛТОЙ БОЛЖ БЛАА.
    2016 оны 03 сарын 11
  • nn
    lalariin kanad p...da
    2016 оны 03 сарын 07
  • монгол хүн
    Энэ монгол төрд толгойгүй хүмүүс байдаг юм уу!? Хувийн эрх ашгийн төлөө улс орныг өрөнд унагаадаг этгээдүүд ээлжилэн төр барьсаар ирсэн 25-н жил аймшиг !!!!!!! Шулуухан хэлэхэд монголд эрс өөрчилөлт буюу хувьсгал хийж энэ байлаас богино хугацаанд гарна . Гэхдээ хүчирхийлэл хийх гэхэ утгаар биш !!!!!
    2016 оны 03 сарын 07
  • zochin
    zailaach kanaduudaa
    2016 оны 03 сарын 05
  • com
    Lisenziig ni avsan Orosuudaar toluulchihaachee
    2016 оны 03 сарын 04