• Эхлэл
  • Хүүг таван хувь болгох журам гараагүй байна

Хүүг таван хувь болгох журам гараагүй байна

2016/03/07

Нийгэмд “Ипотекийн зээл” болон “Түрээсийн орон сууц” хөтөлбөр хэзээ хэрэгжих вэ гэсэн асуулт, хүлээлт үүсгээд байгаа.

Өмнө нь гуравдугаар сарын 1-нээс “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдахыг хүссэн иргэдийг бүртгэнэ гэсэн буруу мэдээлэл түгсэнээр ТОСК-ийн үүдэнд иргэд дараалал үүсгэн бухимдсан. Хэдийгээр гуравдугаар сарын 1-нээс хөтөлбөр хэрэгжиж эхэлнэ гэж яамны албаны хүмүүс мэдээлсэн ч зохих журмууд гараагүй байгаа учраас одоо ч бүртгэл эхлээгүй байгаа.

ТОСК-ийн зүгээс гуравдугаар сарын 15 гэхэд бүртгэл эхэлнэ гэснийг бид мэдээлсэн билээ. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт УИХ-ын албан ёсны вэб хуудсаар орон сууцны зээлийн хүүг таван хувь болгоно гэсэн мэдээлэл гарч, мөн л иргэдэд хүлээлт үүсгээд байна. Эдгээр асуудлын талаар БХБ-ын сайд З.Баянсэлэнгээс тодрууллаа.

-Ихэнх хүн түрээсийн орон сууцад орчихоод хувьчилж авч болно гэсэн ойлголттой байсан. Гэтэл одоогоор өмчлөлийн асуудал шийдэгдээгүй байна.  Та энэ талаар тодорхой хариулт өгнө үү?

-Засгийн газрын 248-р тогтоолд “Түрээсийн орон сууц”-ыг худалдан борлуулах эрхгүй гээд заасан байгаа.  Тиймээс энэ журамд өөрчлөлт оруулах, дараагийн журмыг батлах цаг хугацааны асуудал яригдаж байгаа. Үүнээс гадна ипотекийн зээлийн журамд “Түрээсийн орон сууц”-нд амьдарч байгаа иргэдээ хамруулах тухай судалгаа хийгдэж байна.  Энэ нь өнөөдөр шийдэгдэх асуудал биш тодорхой хугацааны дараа асуудлыг хөндөж тавиад эрх зүйн орчин дээр хэд хэдэн журамд өөрчлөлт оруулж байж асуудал шийдэгдэнэ.

-“Түрээсийн орон сууц” хөтөлбөрт зөвхөн Буянт-Ухаа2 цогцолбор хамрагдах уу?

-Зөвхөн Буян-Ухаа2 хороолол түрээсийн орон сууцны хөтөлбөрт хамрагдаад байгаа. Гэхдээ Ургах наран хороолол энэ хөтөлбөрт орох боломж байгаа хэмээн хэлсэн. 

-“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг сугалааны журмаар явуулна гэсэн. Энэ нь яг шийдэгдсэн үү?

-Хүмүүсийн эрх тэгш байдлын үүднээс сугалаа хэлбэрээр хөтөлбөрийг хэрэгжүүлэе гэсэн хэдий ч зарим тал дээр санал нийлэхгүй асуудал гарч байгаа учир энэ асуудал шийдэгдээгүй байна. Маш олон хүн энэ хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй байгаа. Тиймээс сугалаа хэлбэрээр хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь эрх тэгш байх болов уу? гэж бодож байгаа хүмүүс ч бий. Зарим тохиолдолд хэн нэгэн даргын хамаатан садан арын хаалгадаж орлоо гэх мэт хардлага төрдөг. Харин сугалаа хэлбэрээр явуулах нь дээрх хардлага төрөх зүйл болохгүй байх хэмээн зарим хүмүүс үзэж байгаа.Гэвч асуудал одоогоор эцэслэн шийдэгдээгүй байна.

-Орон сууцны найман хувийн зээлийн хүүг таван хувь болгох хүлээлт нийгэмд үүсээд байгаа. Энэ хүлээлтийн хариу хэзээ гарах вэ?

-Саяхан 97-р тогтоол батлагдлаа. Энэ нь нийгэмд, иргэдийн сэтгэлд хүрсэнгүй хэмээн үзэж байгаа.

Мөн манайхаас маш олон банкуудтай уулзаж наймаас таван хувь руу шилжих ямар боломж байна гэдэг тал дээр санал солилцсон. Банкуудын хувьд нөөц бол байна, харин эх үүсвэрийн асуудал хүндрэлтэй байна гэдгийг хэлсэн. Энэ асуудлаар Сангийн яам болон Монгол банк руу хэд хэдэн удаагийн албан бичиг явуулсан. Барилгын компаниуд болон ААН-үүд өрийн сүлжээнд орсон байгаа учраас үүнээс гарах арга бол орон сууцнуудыг богино хугацаанд иргэдэд тааламжтай нөхцөлөөр худалдан авах нөхцөлийг үүсгэх ёстой. Найман хувийг тав болговол орон сууцны худалдан авалт, иргэдийн эдийн засагт  таатай боломж бүрдлээ гэдгийг удаа дараа хэлж байгаа боловч асуудал шийдэгдээгүй байна.

Мөн 100 мкв хүртэлх орон сууцыг найман хувийн зээлд хамруулж өгөөч гэсэн саналууд их байдаг. Бид саналыг зөвшөөрч байгаа ба 100 мкв орон сууцыг аль болох ипотекийн зээлийн таван хувь буюу найман хувийн зээл рүү  оруулах саналтай байгаа. Үүнийгээ ч гэсэн одоо мөрдөх журмууд дээрээ оруулж өгнө.

-Дараагийн бас нэг хүлээлт бол байрныг урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох. Энэ асуудал хэзээ шийдэгдэх вэ?

-Иргэдийн хувьд урьдчилгаа арван хувиа төлчихсөн, байрандаа орох гэсэн хүсэлтэй олон хүн байдаг. Эдийн засгийн үүднээс аваад үзэхээр арван хувийн урьдчилгаа төлчихөөд үлдсэн 90хувьд нь түрээсээ төлнө гэхээр хугацааны хувьд урт болж байгаа. Гэхдээ үүнд боломж бий. Барилгын компани арван хувийг төлөөд, иргэд арван хувиа, банк арван хувиа төлөх нөхцөлөөр ипотекийн зээлд хамрагдаж болох юм гэсэн саналыг дэвшүүлсэн. Харамсалтай нь, журам өөрчлөгдсөн. Дахин шинээр ипотекийн зээлийн журам гаргаж байна.

Үүн дээр бид өөр гарцыг хайж байгаа. Зээлийн өр, барьцаа хөрөнгийн харьцаа 30-70 байх ёстой. Тэгж байж байрны үнэ цэнэ, хэдэн жилийн дараа орон сууцны үнэ буулаа гэж бодоход тэр үнээ барьж байх гэсэн эдийн засгийн утга байж байдаг. Тэр утгаараа урьдчилгаа 30 хувь гэсэн тоон дээр банкууд хатуу байр сууриа илрэхийлж байгаа.

Ч.Гэрэл

 

 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • зочин
    Үүнээс тэнэг хүн хорвоод байхгүй Энхбаяр энийг ямар нүдээр хардаг байнаа энэ олон жил хүн таних чадвар сууддагүй
    2016 оны 03 сарын 15
  • Зочин
    goy khuukhen shuu tiimee enkhbayraa
    2016 оны 03 сарын 15
  • Зочин
    SAIDAA CHI ALD < TOLGOIN ERGEED UCHRAA OLOKHGUY BUDILji uGCH BAINA DAA > MONGOL TURIIN GUTAMSHIG
    2016 оны 03 сарын 15
  • Зочин
    8 хувийнхаа зээлийг чөлөөтөй болгочихоочээ,ядаж
    2016 оны 03 сарын 14
  • Зочин
    ҮХСЭН АЦАА ХИЙГЭЭД СУУДЫМ . ГАНЦ ЖУРАМ БОЛОВСРУУЛЖ ЧАДДАГҮЙ 60-70 ХҮНТЭЙ ЯАМ БАЙГААД ЯАДЫМ. ПЯЗДАА ЧИНЬ.
    2016 оны 03 сарын 14
  • Зочин
    түрээс гэж хамаг байдгаа гүвж байсанаас, таван ханатай гэр аваад амьдарвал үр хүүхэдэд чинь үлдэнэ хүмүүсээ толгойгоо ажлуул
    2016 оны 03 сарын 13
  • Зочин
    Хэмжээгээ мэдэхгүй тэнэг амьтан
    2016 оны 03 сарын 12
  • Зочин
    ajild n amjilt xvsie saixan xvn shv
    2016 оны 03 сарын 11
  • Зочин
    udahgui chamaig zailsan bhiig harj bayarlanaa saihaaan hahaha
    2016 оны 03 сарын 10
  • Зочин
    yasan ataarhadag ulsuud we mongolchuud bie bienee ih muu heleh yumaa ugaasaa 5bolno shvv de neg en ajil hiiheeh geed baihad saad boloh yum
    2016 оны 03 сарын 10
  • Зочин
    Дарвайсан тэнэг авгай, хамгийн түрүүнд л 5 хувь болсон гээд хэдэн тэнэг сонгогчидтойгоо харьцаж байгаа юм шиг шүлсээ үсчүүлээд л ТВ-ээр л нэг бархираад байсан, одоо яасан.
    2016 оны 03 сарын 09
  • Зочин
    ТАВАН ХУВИЙН ХҮҮТЭЙ ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ӨГВӨЛ ОЛОН БАНКУУД ДАМПУУРЧ ҮҮД ХААЛГАА БАРИХ АЮУЛТАЙ. ЭНЭ ТАВАН ХУВИЙН ХҮҮТЭЙ ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙГ АМЛАСАН НӨХӨД СОНГУУЛЬ ӨНГӨРСНИЙ ДАРАА ХАРИУЦАХГҮЙ ШҮҮ ДЭЭ.
    2016 оны 03 сарын 08
  • Зочин
    zail avgai min..xulgaich tsarailchixaad, uxvel taarna
    2016 оны 03 сарын 08
  • цэцэг
    Түрээсийн орон сууц , орон сууцны зээл гэх мэт юмаар ард иргэдээ хэдий болтол шулах вэ ?одоо болоо юм биш үү?төр үнэгүй байраар хангаж чадахгүй юм бол яадаж зээлийн хүүг тэглэх ёстой зээлийн хүүний мөнгө хаашаа юунд зориулагддаг юм ? наад 5%гэж яриад байгаа хүүг Очирбат нарыг төл гэж хэлүүл яасан юм хөшигний ард эзэнгүй хоттой хонь руу орсон юм шиг аашлаж байсан ноход юу бодож байна?
    2016 оны 03 сарын 07
  • Зочин
    Түрээсйн орон сууц дараа нь хувьд шилжүүлэх ч юм уу түрээс нь бага байх шаардлагатай байна хаана байсан хотын захад ирж очих унааны зардалаас эхлээд ашиглалтын зардал өндөртөй байна шүү дээ сард 280000 төгрөг түрээсэнд өгчөөд дараа нь ашиглалтын зардалаа төлнө дор хаяж 100 гаран төгрөг гэтэл хотод ойрхон байр 400000 төгрөгөөр түрээсэлсэнтэй адилхан юм биш үү ядаж автобусны зардал гарахгүй ойрхон бол өдрийн хоолоо гэртээ очоод идчихэнэ тэр хол өдөр цайны цагаараа явна гэж байхгүй шатахуун цан хугацаа гээд л......
    2016 оны 03 сарын 07
Сонин хачин