Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр Монгол Улсын нийгэм, эдийн засаг хоёрдугаар сарын байдлаар ямар төвшинд байгаа талаар судалгааг гаргажээ.
Судалгаанд эдийн засаг, нийгэм, хөдөө аж ахуй, тээвэр, нийгмийн даатгал, нийгмийн халамж зэрэг бүхий л салбар багтсан байна. Үүнээс цалингийн дундаж байдлын судалгааны мэдээллийг хүргэе.
Ингээд дундаж цалингийн судалгааг танилцуулъя.
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2015 оны 4 дүгээр улиралд нийт 35.7 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 561.8 мянган ажиллагчид хамрагдсан байна.
Эдгээр ажиллагчдын 28.0 мянга буюу 5.0 хувь нь 192.0 мянган төгрөг хүртэлх цалинтай, 56.1 мянга буюу 10.0 хувь нь 192.0- 300.0 мянган төгрөгийн цалинтай, 97.0 мянга буюу 17.3 хувь 300.0-500.0 мянган төгрөгийн цалинтай, 211.6 мянга буюу 37.7 хувь нь 500.0-900.0 мянган төгрөгийн цалинтай, 96.8 мянга буюу 17.2 хувь нь 900.0-1300.0 мянган төгрөгийн цалинтай, 21.3 мянга буюу 3.8 хувь нь 1300.0-1500.0 мянган төгрөгийн цалинтай, 51.0 мянга буюу 9.0 хувь нь 1500.0 мянган төгрөгөөс дээш цалинтай байна.
Ажиллагчдыг цалин хөлсний бүлгээр авч үзвэл 192.0 мянган төгрөг хүртэлх цалинтай ажиллагчид өмнөх улирлынхаас 2.6 мянгаар, 192.0-300.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 8.5 мянгаар, 300.0-500.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 18.7 мянгаар, 500.0-700.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 2.5 мянгаар буурсан байна.
Харин 700.0-900.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 8.4 мянгаар, 900.0-1100.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 3.5 мянгаар, 1100.0-1300.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 1.0 мянгаар, 1300.0-1500.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 0.8 мянгаар нэмэгдсэн байна.
Англи эхийг энд дарж уншина уу.
For English version please click here
Сэтгэгдэл байхгүй байна