Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Монгол улсын хойд хэсэгт орших нүүрс болон төмөр замын төслийг хэрэгжүүлж байгаа Аспайр Майнинг ХХК төмөр замын төслөө санхүүжүүлэх зорилгоор Хятадын Төмөр Замын групптэй хамтран ажиллаж байгаагаа мэдэгджээ.
Аспайр Майнингийн төмөр зам хариуцсан салбар болох Нортерн Рейлвейз компани Хятадын банкнаас зээл авахаар хөөцөлдөж буй ажээ.
Төлөвлөөд буй санхүүжилт нь Эрдэнэт хотоос Овоот хүртэлх төмөр замын концессын гэрээний дагуу хийгдэх ёстой төслийн анхан шатны судалгааг хийж дуусгахад зориулагдсан зээл болно.
Зээлийн хөрөнгөөр төмөр замын барилгын ажилд шаардлагатай хөрөнгө босгох ТЭЗҮ, байгаль орчны судалгаа зөвшөөрөл, инженер, худалдан авалт, барилгын менежмент болон өр төлбөрийн санхүүжилт зэрэг худалдааны гэрээнүүдийг хэрэгжүүлэх юм.
Зээлийн гэрээг барилгын гэрээт гүйцэтгэгчид болон Аспайр компани баталгаа гаргах ажээ. Аспайр Майнинг компанийн гүйцэтгэх захирал Дэвид Полл “Монгол улсын Засгийн газар, Чайна Рейлвейс Констракнш Бюро 20 Групп болон УБТЗ-ын дэмжлэгтэйгээр Эрдэнэт-Овоот-Арц суурийн төмөр замын ажил үргэлжлэн явагдаж Хятад Монголын хоорондох Монголын “эдийн засгийн коридор” болно гэдэгт итгэлтэй байна” гэжээ. Төлөвлөгдөж буй төмөр замын төслийн хүрээнд 547 км төмөр замыг барих бөгөөд Монгол улсын төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын нэг хэсэг юм. Шинээр баригдах төмөр замын шугам нь одоогийн төмөр замын сүлжээг Эрдэнэт-Овоот-Арц суурь гэсэн чиглэлээр өргөтгөж цааш Оросын төмөр замаар Кызылтэй холбогдох юм.
Төмөр замын төслийг бүрэн хүчин чадлаар нь ашигласан тохиолдолд жилд 30 сая тонн уул уурхай болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, ерөнхий болон зорчигчийн тээвэрлэлт хийх боломжтой болохоос гадна Орос Хятадын хоорондын транзит буюу дамжин өнгөрөх тээвэрлэлт хийх ажээ.
Ажлын хэсгийн мөрөөдөл
Аспайр Майнинг Монгол улсын УБТЗ-тэй хамтран Ажлын хэсэг байгулахаар болсон бөгөөд Ажлын хэсэг Эрдэнт-Овоотын чиглэлийн төмөр замыг УБТЗ-ын хариуцаж буй төмөр замын сүлжээнд холбох техникийн болон эдийн засгийн асуудлуудыг шийдвэрлэх юм.
УБТЗ нь Монгол болон Оросын хамтарсан компани бөгөөд Монгол улсын төмөр замын сүлжээг хариуцдаг. УБТЗ болон Нортерн Рейлвейс компаниуд Монголын төмөр замын сүлжээний ашиглалт, хүчин чадал болон төмөр замын цаашдын үнэ тарифт үнэлгээ хийхээр тохирсон байна. Нортерн Рейл консорциумын нэг гишүүн нь Нобл Групп бөгөөд шинэ хамтрагч нарт амжилт хүссэн байна. Нобл группын зүгээс Аспайрын зээлийн нөхцлийг дахин хянаж өгөх зөвшөөрөл өгсөн бөгөөд ингэснээр шинэ түншүүд 24 сарын хугацаанд хэрэгжих төмөр замыг хөгжүүлэх төслөө хугацаанд нь дуусгах боломжтой болж буй.
Аспайр компани Овоотын металлургийн нүүрсний мөн Нобл групптэй хамтран байгуулсан Энхговийн чулуу компанийн 90 хувийг эзэмшдэг Нүүрстэй металлургийн төслүүдийг хэрэгжүүлдэг. Аспайр Майнинг нь мөн Монгол улсын дотоодын төмөр замын сүлжээнд Овоотыг холбож цаашилбал Оросын ТрансСибирийн төмөр замд холбох зорилготой Нортерн Рейлвейс компанийг эзэмшдэг болно. Төмөр замын төслийг хэрэгжүүлснээр Монгол улс Орос, Хятад болон далайгаар тээвэрлэгдэж буй металлургийн нүүрсний зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах боломжийг нэмэгдүүлэх юм.
Англи эхийг энд дарж уншина уу.
For English version please click here
Сэтгэгдэл байхгүй байна