• Эхлэл
  • Хятадын жуулчид Сталины бункерыг сонирхож байна

Хятадын жуулчид Сталины бункерыг сонирхож байна

2016/03/24

China Friendly буюу Хятадад найрсаг хандая жуулчлалын хөтөлбөр Оросын рублийн ханш унаснаас хойш Азийн орнуудын жуулчдад ихээхэн таалагдаж буй. Үүнээс үүдэн Москвагийн Хүйтэн дайны музей Хятадын жуулчдад зориулан нэгэн онцгой хөтөлбөрийг санал болгоод байгаа юм.

Москвад байдаг цор ганц энэ музей зөвлөлтийн үеийн цөмийн бөмбөгөөс хамгаалах бункер бөгөөд газрын дор 65 метрт оршдог. Энд ирж буй жуулчид хүйтэн дайны түүхийн талаархи дэлгэрэнгүй мэдээлэл авах төдийгүй цөмийн зэвсгийн загваруудыг орж сонирхож болох ажээ. Музей болгосон 7,000 кв.м талбайтай бункерын барилгын ажлыг Иосиф Сталин өөрөө өгч гарын үсэг зурсан гэдэг. Хятад жуулчдад зориулан музей болон үзмэрүүдийн тайлбарыг хятад хэл дээр гаргаад байгаа юм. Бункерыг орж сонирхсон хятад жуулчид нэмэлт төлбөргүйгээр зургаа авахуулах боломжийг ихэд олзуурхсан мэдээллийг тус музейгээс өгчээ. “China Friendly” хөтөлбөрийн зохицуулагч Анна Сибиркина “Хятад жуулчид ЗХУ-ын үеийн амьдралыг маш их сонирхдог. Манай музей экстрим хэлбэрийнх болохоор сүүлийн үед Хятадын залуучуудын сонирхлыг татаад байгаа экстрим аялалд тохирч байгаа” гэсэн байна.

Сүүлийн үед Европын жуулчдаас илүүтэй Азийнхан Оросыг сонирхох болсон бөгөөд 2015 оны байдлаар тус улсын зорин ирж буй жуулчдын тоо 13%-иар нэмэгдсэнийг Төрийн Аялал Жуулчлалын агентлагийн захирал Олег Сафонов мэдээлжээ.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна