Энэтхэгийн Мундагод хотын Төвд хорооллын нэгэн нийтийн байрны ариун цэврийн өрөөнд монгол оюутан амиа хорлосон байдалтай нас барсан байсан талаар Энэтхэгийн хэвлэлд мэдээлжээ. Энэ хэрэг гуравдугаар сарын 24-нд гарсан аж. Монгол оюутан буддын гүн ухааны чиглэлээр суралцаж байсан бөгөөд Энэтхэгт дөрвөн жил суралцаж байгаа гэжээ.
Талийгаач сэтгэл санааны дарамтанд орж хичээл номондоо төвлөрч чадахгүй байна гэсэн утгатай бичиг үлдээсэн байжээ. Энэ хэргийн талаар Дели дэх Монголын элчин сайдын яаманд мэдэгдсэн бөгөөд Элчин сайдын яам талийгаачийн ар гэрийнхэнтэй холбогдож, тус сүмийнхэнтэй харилцаатай ажиллаж байгаа гэсэн мэдээлэл байна.
Одоогоор уг хэргийг гадны нөлөөгүй гэж үзэх үндэслэлтэй байгаа гэж Энэтхэгийн цагдаагийнхан мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл байхгүй байна