Унгар улсад суралцаж буй монгол оюутан, залуучууд эх орноо сурталчлах зорилготойгоор “WE LOVE MONGOLIA” өдөрлөгийг энэ сарын 26-ны өдөр зохион байгуулжээ.
Тус ажил нь Унгар дахь Монгол оюутны холбооноос явуулсан томоохон арга хэмжээний нэг бөгөөд өдөрлөгт гадаад, дотоодын нийтдээ 100 гаруй зочид, төлөөлөгчид оролцсон байна.
Тэд монгол ёс, соёл заншил, үндэсний хувцас, дуу, ардын бүжиг, морин хуурын уянгалаг аялгуу болоод таталган Монгол бичгийн гайхамшгийг үзүүлж идээ, цагаа засаж хоолны амталгааг явуулжээ.
Энэхүү үзэсгэлэнг зохион байгуулсан залуучууд...
Монголын түүх болоод, өнөөгийн байгаа дүр төрхийг зурган үзэсгэлэн болгон үзүүлсэн нь энэхүү өдөрлөгийн нэгэн том ололт байлаа.
Одоог хүртэл барууныхан бид бүгдийг Монгол гэртээ амьдарч, малаа л маллаж, нүүдэлчин хүмүүс л байгаа гэсэн бодолтой байгааг хэлэхгүй өнгөрч чадахгүй нь. Тиймээс энэ бүх ойлголтыг гадаадад сууж байгаа оюутнууд нийлэн засаж залруулах хэрэгтэй болов уу. ЭСЯ-ны зүгээс энэхүү өдөрлөгт хамтран ажиллаж, тусалж дэмжсэнд туйлын ихээр талархаж байна.
Мөн өөрийн зурсан зургаа үзэсгэлэнд авчирч үзэсгэлэнд гайхалтайгаар өнгө нэмсэн Дашмягмар зураачдаа баярласан талархсанаа илэрхийлж байна.
Хамгийн гол нь энэхүү өдөрлөгт бэлдэн хичээлийнхээ хажуугаар нойр хоолоо хасан, сэтгэл хүч хөдөлмөрөө зарцуулсан Унгар улсад суугаа нийт Монгол оюутнаараа бахархахын байхын аргагүй...
хэмээн онцолсон юм.
Сэтгэгдэл байхгүй байна