H&M (Hennes & Mauritz) Европт алдартай Шведийн сүлжээ компани нь Загварын хамгийн сүүлийн үеийн чиг хандлагыг үйлдвэрлэлдээ маш хурдан нэвтрүүлж хямд үнээр хэрэглэгчдэд хүргэдгээрээ эрэлт ихтэй байдаг.
Тэгвэл тус компаний Гүйцэтгэх захирал Карл Иохан Перссон “Дэлгүүрүүдийнхээ тоог хоёр дахин нэмэгдүүлж, гол өрсөлдөгчид болох “Inditex”, “Amazon.com”-оос ялгаатай байдлаа арилгана” гэж мэдэгджээ.
Тэрээр өнгөрсөн лхагва гаригт өгсөн ярилцлагадаа “Манай компани дэлгүүрийн тоогоо 7-8 мянгад хүргэнэ” гэж хэлсэн байна. Тэдний тооцоолсноор, жилд дэлгүүрийнхээ тоог 10-15 хувиар нэмэгдүүлбэл нийт 4-8 жилийн хугацаа шаардагдах аж.
“H&M”-ийн танилцуулсан тайланд дурдсанаар, энэ оны I улиралд тус компанийн орлого 29 хувиар буурч, 400 сая ам.доллар болжээ. Тус компани тун удахгүй Шинэ Делид 4000 дахь дэлгүүрээ нээхээр бэлтгэж буй юм байна. Улмаар Ирланд, Япон зэрэг 11 оронд онлайнаар борлуулалт хийх үйлчилгээ нэвтрүүлэхээр төлөвлөжээ.
Сэтгэгдэл байхгүй байна