• Эхлэл
  • Украины ерөнхий сайд огцрохоо мэдэгдлээ

Украины ерөнхий сайд огцрохоо мэдэгдлээ

2016/04/11

Украины Ерөнхий сайд Арсений Яценюк долоо хоног болгоны ням гарагийн өдөр телевизээр шууд явагддаг "Ерөнхий сайдын 10 минут" нэвтрүүлгийн үеэр тус улсын Засгийн газрын тэргүүний суудлаас огцорч буйгаа мэдэгджээ.

Үүний шалтгааныг тэрээр улс оронд үүсээд буй “хуурамчаар бий болгосон улс төрийн хямрал”-тай холбон тайлбарлалаа.

Тэрээр "Украины Ерөнхий сайдын суудлаасаа огцрохоор шийдсэн. Энэ сарын 12-нд Верховная радад /Украины парламент/ тус асуудлаар танилцуулга хийнэ.

Миний шийдвэр хэд хэдэн шалтгаантай. Украин улсад үүсээд буй улс төрийн хямралыг улс төрчид хуурамчаар бий болгосон. Иймээс шинэ Засгийн газар байгуулагдаж, улс оронд шинэчлэл хийх ёстой” гэв.

Арсений Яценюк Засгийн газрын тэргүүнээс огцорсны дараа Украины сонгуулийн хууль болон шүүх тогтолцоонд шинэчлэл хийхээс гадна Украин улс Европын холбоо, НАТО-д гишүүнээр элсэхэд хувь нэмрээ оруулна гэлээ.

Сануулахад Украинд үүсээд буй улс төрийн хямрал парламент дахь эрх баригч эвсэл хуваагдахад хүргэсэн. Үүний улмаас Олон улсын валютын сангаас явах ёстой байсан зээл сүүлийн хэдэн сарын турш олгохгүй байгаа юм.

ЕХ, АНУ зэрэг хандивлагчид Украинд шинэчлэл хийж, авлигатай тэмцэх арга хэмжээ авсан цагт 1.7 тэрбум ам.долларын санхүүжилт үзүүлнэ гэдгээ мэдэгдээд байгаа юм.

Эх сурвалж: ВВС


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    ANU gaar turuulen bj garch irsen ergeed ANU ni zailuulj bgaa biz zugeer bsan ulsaa ANU tai niilj tsaash haruulchihaad odoo yana da
    2016 оны 04 сарын 15