• Эхлэл
  • Н.Ганболд ажлаа өгөхөөр Ерөнхийлөгчид хандав

Н.Ганболд ажлаа өгөхөөр Ерөнхийлөгчид хандав

2016/04/12

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

АТГ-ын гурав дахь дарга, тэргүүн комисар Н.Ганболд өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх гэж байгаа тухай мэдээлэл тараад байсан.

Тэгвэл тэрээр өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өргөдлөөр хандлаа.

Тэрээр гараар бичсэн өргөдөлдөө “Миний бие 2011 оны 11 дүгээр сарын 17-нд УИХ-ын тогтоолоор АТГ-ын даргаар томилогдсон билээ. Харин одоо хуулийн дагуу өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргаж байна.

Хүсэлтийг маань хүлээн авч хуулийн дагуу шийдэж өгнө үү” гэжээ.

АТГ-ын даргад хуулийн өөрчлөлтөөр 45-аас дээг настай, хуулийн тодорхой шалгууртай нэгнийг Ерөнхийлөгч санал болгон нэр дэвшүүлэх УИХ томилдог хуультай юм.

АТГ-ын дарга, тэргүүн комисар Н.Ганболд нь ямар учраас ажлаасаа чөлөөлөгдөхийг хүссэн, Ерөнийлөгч түүний өргөдөлд ямар хариу өгсөн тухай тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

Англи эхийг энд дарж уншина уу.

For English version please click here


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна