• Эхлэл
  • Путин иргэдтэйгээ шууд эфирээр холбогдоно

Путин иргэдтэйгээ шууд эфирээр холбогдоно

2016/04/13

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин жил болгон “В.Путинтэй шууд ярилцлага” нэртэй телевизийн шууд нэвтрүүлэгт оролцож, иргэдийн сонирхсон асуултад хариулдаг уламжлалтай билээ.

Тэгвэл Оросын төрийн тэргүүн маргааш Москвагийн цагаар 12 цагт иргэдтэйгээ телевизээр шууд ярилцах гэж байна.

Ярилцлагыг Оросын "Первый канал", “Россия-1”, “Россия-24” суваг болон “Маяк”, “Вести-FM”, “Радио России” станцууд шууд дамжуулна.

Иргэд Путинд тавих асуултуудаа өнгөрсөн долоо хоногоос өгч эхэлжээ. Одоогийн байдлаар 1 сая гаруй асуулт тавиад байгаа тухай Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

Асуултыг зөвхөн студийн зочид төдийгүй, Оросын бүх хотуудтай эфирээр шууд холбогдох үед тавьж болдог аж.

Түүнчлэн мэдээлэл боловсруулах нэгдсэн төв рүү утсаар ярих, мессеж бичих, нэвтрүүлгийн сайт руу хандах зэргээр асуулт тавьдаг.

Өнгөрсөн жил Путины шууд ярилцлага 3 цаг 55 минут үргэлжилсэн бөгөөд нийт гурван сая гаруй асуулт ирснээс Путин 90 асуултад хариулжээ.

Эх сурвалж: ИТАР ТАСС

Орос эхийг унших бол энд дарж орно уу

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна