Өчигдөр болсон Intel компанийн улирлын тайлангийн хурал дээр гүйцэтгэх захирал Брайн Крзанич компанийхаа бүтцийг өөрчилж 12,000 ажилтнаа цомхотгох болсныг зарлалаа.
Гол шалтгаан нь дэлхийн зах зээлд персонал компьютерийн бизнес уналтад орж байгаатай холбоотой.
Тиймээс Intel компани уг хямралыг давж гарахын тулд зайлшгүй өөрчлөлт хийхээр болжээ.
Крзанич “Intel компани нь PC компани гэдгээрээ танигдсан” гээд харин одоо бол Cloud болон “Cloud-д холбогдох бүх төхөөрөмжүүдийн” эрин үе ирж байгааг хэллээ.
Тиймээс одоо Intel компани нь PC зах зээлийн хамгийн сонирхол татаж байгаа дараах гурван хэсэгт төвлөрч ажиллана гэлээ:
2-in-1 буюу таблет/нөүтбүүкийн эрлийз төхөөрөмжийн зах зээл жил бүр 10-аас дээш хувийн өсөлттэй байгаа
Gaming PC буюу тоглоомд зориулсан тусгай PC-ний зах зээл мөн ижил хэмжээний өсөлттэй байгаа
Home Gateway буюу TV set-top box мэтийн гэрийн энтертайнмент төхөөрөмжийн зах зээл нэмэгдэж байгаа зэргийг дурджээ.
Харин PC-нээс бусад бизнесийн салбарт:
Datacenter
Internet of Things, жил бүр 22 хувийн өсөлттэй байгаа шинэ зах зээл
Memory
Connectivity
гэж тодорхойлсон байна.
Төлөвлөгдсөн бүтцийн өөрчлөлтийг хийсний дараа буюу 2017 оны дунд үе гэхэд Intel жилийн зардлаа $1.4 тэрбумаар хорогдуулж Intel-ийн түүхэнд байгаагүй хамгийн өндөр “нэгж ажилтанд ноогдох орлоготой” компани болно гэжээ.
Эх сурвалж: Business Insider
Сэтгэгдэл байхгүй байна