• Эхлэл
  • Гарриет Табмений хөргийг 20 ам.долларын дэвсгэрт дээр байрлуулна

Гарриет Табмений хөргийг 20 ам.долларын дэвсгэрт дээр байрлуулна

2016/04/21

АНУ-д 20 ам.долларын дэвсгэрт дээр эмэгтэй хүний хөрөг байрлуулахаар эцэслэн шийдвэрлэсэн талаар тус улсын Сангийн сайд Жейкоб Лью мэдээллээ.

“Анх гарсан мөчөөс эхлэн мөнгөн дэвсгэрт дээрх хөргийг өөрчлөөгүй. АНУ-ын түүхэнд анх удаа эмэгтэй хүний хөрөг зургийг мөнгөн дэвсгэрт дээр байрлуулахаар болж байгааг дуулгахад таатай байна. 20 ам.долларын дэвсгэртэд Гарриет Табмений хөргийг байрлуулна” гэж жиргэжээ.

Эмэгтэй хүний хөрөгтэй шинэ мөнгөн дэвсгэртүүд 2020 онд эргэлтэд орох юм байна. Учир нь мөн онд АНУ-ын Үндсэн хуульд 19-р нэмэлт өөрчлөлт оруулснаар эмэгтэйчүүд санал өгөх эрхтэй болсны 100 жилийн ой тохиож байгаа аж.

Сануулахад өнгөрсөн жил Америкийн хүний эрхийн төлөө тэмцэгч идэвхтнүүд “20-тын дэвсгэр дээрх эмэгтэй” гэсэн хөдөлгөөн өрнүүлж 20 ам.долларын дэвсгэрт дээр хар арьст эмэгтэйн хөрөг байрлуулахыг шаардаж байсан юм. Гарриет Табмен нь өнгөт арьстнуудын эрхийн төлөө тэмцэж явсан эмэгтэй.

Эх сурвалж: ВВС


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна