• Эхлэл
  • Эртний Олимпод 2016 оны зуны Олимпийн галыг асаав

Эртний Олимпод 2016 оны зуны Олимпийн галыг асаав

2016/04/22

Эртний Олимпийн нутаг болох Пелопоннес арал дээр Олимпийн зуны 31-р наадмын галыг асаасан байна. Гал асаах ёслолыг м.э.ө. 600-аад онд баригдсан гэх Герын сүмийн талбайд хийсэн байна. Уламжлал ёсоор гал асааж олимпийн бамбарыг дамжуулах аялал эхэлдэг.

Бамбарыг Грекийн тамирчин, өнгөрсөн оны спортын гимнастикийн аварга 25 настай Элефтериос Петруниас авч Бразилийн төлөөлөгчид шилжүүлэх юм. Олимпийн гар бөмбөгийн аварга Жоване Гавио Бразилийг төлөөлж бамбарыг авч явах бөгөөд 12 мянган хүний гараар дамжсан Олимпийн билэгдэл болсон бамбар 5-р сарын 3-ны өдөр Рио-д очих ажээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна