• Эхлэл
  • Оросын бизнес дэх авилга огцом буурав

Оросын бизнес дэх авилга огцом буурав

2016/04/24

Оросын бизнес дэх авилга энэ онд огцом буурсаныг EY компаниас хийсэн судалгааны үр дүн харуулжээ. Судалгааны компанийн төлөөлөгчид олон орны бизнес эрхлэгчдийг судалгаанд хамруулж Орос болон АНУ-ын авилгын түвшин адил болсныг мэдээлжээ.

Оросын бизнес эрхлэгчдийн ердөө 8% нь тэдний үйл ажиллагаа явуулж буй салбарт авилга, хээл хахууль өгч ажлын гэрээ хийж болдог гэсэн нь өнгөрсөн оны 20%-тай харьцуулбал огцом буурсан үзүүлэлт юм.

Оросын бизнес эрхлэгчдийн 34% нь авилгыг бизнест байдаг л зүйл гэж үздэг байна.

Өнгөрсөн оны Хээл хахууль болон Авилга гэсэн тайланд Оросын бизнесменүүдийн тэн хагас нь авилгыг хүлээн зөвшөөрч байсан аж.

Өнөөдрийн байдлаар дэлхийд хамгийн их авилгад идэгдсэн орноор Бразил (90%), Украин (88%) шалгараад байгаа бол авилга огт байхгүй Финланд улс хамгийн сүүлийн байрт бичигдсэн байна.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна