БНТУ-ын Бурса хотын төв гудамжид байрлах жуулчид олноор цугладаг сүмийн ойролцоо 2016 оны дөрөвдүгээр сарын 27 буюу өчигдөр 17.45 цагийн орчимд дэлбэрэлт болж, нэг хүн нас барж, долоон хүн шархаджээ.
Бурса хотын захирагчийн албанаас уг дэлбэрэлтийг террорист халдлага хэмээн үзэж байгаа, халдлагыг 25 орчим насны амиа золиослогч эмэгтэй үйлдсэн байж болзошгүй талаар мэдэгдсэн байна.
Дэлбэрэлтийн улмаас нас барсан, гэмтсэн хүмүүсийн дунд Монгол Улсын иргэд байхгүй тухай Анкарад суугаа Элчин сайдын яамнаас мэдээлэв.
Сэтгэгдэл байхгүй байна