ОХУ-аас Крым цахилгаанаа 100 хувь авдаг болж байгаа тухай ОХУ-ын Эрчим хүчний сайд Алескандр Новак хэллээ.
Украины эрчим хүч дамжуулдаг цахилгааны шугамын тулгуурт гэмтэл гарсны улмаас Крымын хойгийн зарим бүс нутагт цахилгаан эрчим хүч тасарсан.
Крым 2014 оны гуравдугаар сард ОХУ-ын бүрэлдэхүүнд орсон ч тус бүс нутгийн цахилгаан эрчим хүчний 70 хувийг Украин улс хангадаг байсан юм.
Крымд цахилгаан тасарсны улмаас бүс нутгийн оршин суугчдын харилцаа холбооны хэрэгсэлгүй болж, эмнэлэг, сургууль үйл ажиллагааг зогсоохоос өөр аргагүйд хүрээд байжээ.
Тэгвэл үүний дараа Крымыг яаралтай ОХУ-аас цахилгаан эрчим хүчээр хангах захирамжид Владимир Путин гарын үсэг зурсан юм.
Эрчим хүчний гүүр төлөвлөж байснаас эрт дууссаныг Путин сайшаасан байна.
Эх сурвалж: Vesti.ru
Сэтгэгдэл байхгүй байна