Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Тавдугаар сарын 13-ны өдөр "Монгол Улс Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй ураны олборлогч "Хан Ресорсис"-т 70 сая ам.долларыг төлөхөд бэлэн боллоо" гэж Засгийн газрын албан тушаалтан хэлсэн байна. Ингэснээр Монгол Улсын уул уурхайн хамгийн тааламжтай улс гэсэн нэр хүндийг унагасан долоо жил үргэлжилсэн маргааныг эцэслэж буй юм.
Байгалийн баялгаар баян Монгол Улс бараг бүх баялгийг нь худалдан авдаг Хятад улсад найддаг бөгөөд эдийн засгийн дөрвөн жил дараалсан уналтын дараа гадаадын хөрөнгө оруулалтыг сэргээх зорилгоор уул уурхайн компаниудтай үүссэн маргаануудыг нэг, нэгээр нь шийдвэрлэж буй.
Монгол Улсын Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэг эдийн засгаа сэргээнэ гэсэн найдвартайгаар дэлхий тойрон айлчлахдаа “Монгол Улс бизнест нээлттэй улс” гэсэн уриагаа давтан хэлсээр. Харин Азийн Хөгжлийн Банкны хэрэгжүүлэх гэж буй төслүүд энэ онд эдийн засгийг ердөө 0,1%-иар нэмэгдүүлэх юм.
Монгол Улсын Засгийн газрын албан тушаалтан "Бид өөрсдийн харилцаа, нэр хүндээ сайжруулахыг хичээж байгаагаа харуулмаар байна" гэсэн бөгөөд даваа гаригт 70 сая ам.долларыг "Хан Ресорис"-т төлөх эскроу дансанд байршуулсан гэжээ.
Гэхдээ одоогоор гүйлгээ хийгдээгүй учир албан эх сурвалж нэрээ дурдахыг хүссэнгүй. Монгол Улсын Сангийн яам энэ талаар шууд албан ёсны хариу өгөх боломжгүй гэсэн болно.
Өнгөрсөн жил Парисын арбитрын шүүхийн бүрэлдэхүүн "Хан Ресорсис"-ын Монгол Улсын Дорнод аймагт эзэмшиж байсан ураны олборлолтын лицензийг 2009 онд цуцалж Оросын "АРМЗ" компанид шилжүүлсний нөхөн төлбөр болох 100 сая орчим ам.долларыг Монгол Улсаар төлүүлэх шийдвэр гаргасан юм.
Энэ оны гуравдугаар сард Торонто хотод болсон уул уурхайн томоохон чуулга уулзалт дээр Монгол Улсын төлөөлөл "Хан Ресорис"-той уулзаж нөхөн төлбөрийг 70 сая ам.доллараар тохирсон билээ.
"Рио Тинто" хийгээд түүний түншүүд Монгол Улсын Засгийн газартай маргаантай байсны улмаас гурван жил хойшилсны дараа Оюутолгойн зэсийн уурхайн 5,3 тэрбум ам.долларын өргөтгөлийн ажлыг сэргээн явуулахтай зэрэгцэн "Хан Ресорсис"-ын маргаан дуусгавар болж байна.
Хөрөнгө оруулагчид мөн "Сентерра Гоулд"-ын хэрэгжүүлэх гэж буй Гацууртын алтны ордын төслийг анхааралтай ажиглаж байгаа юм. Учир нь "Сентерра Гоулд" компани энэ ордын олборлох эрх авах гэж долоон жил хүлээж буй юм.
Эх сурвалж: Reuters.com
Нэмэлт мэдээлэл: "Сентерра Гоулд" компанид Гацууртын ордын ашиглалтын лицензийг хууль бусаар олгосон хэмээх иргэний хөдөлгөөнийхөн шүүхэд хандсан бөгөөд шүүх хурал тавдугаар сарын 19-нд товлогдоод байгаа юм.
Англи эхийг энд дарж уншина уу
For English version please click here
Сэтгэгдэл байхгүй байна
umguulugch erunxiilugchiin zuwlux biluu Bayrtsetseg myy ajlsn