Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах тухай тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг УИХ-ын даргад өргөн мэдүүллээ.
Тэрбээр өнгөрсөн өвөл энэхүү тогтоолын төслийг санаачилж, Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн болохоо УИХ-ын гишүүн Х.Баттулгын хамт хэвлэлийн бага хурал зарлан мэдээлж байсан юм.
Уг тогтоолын төсөлд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран төрийн өмчит “Эрдэнэс тавантолгой” ХК байгуулах санал гаргаж байгаа. Хамтарсан компанид төр эзэмших хувийг 51-ээс доошгүй байхаар тогтоожээ. Одоо Тавантолгой ашиглалтын асуудлыг эрхэлж байгаа “Эрдэнэс Тавантолгой” компани нь 100 хувь төрийн өмчит компани. Тэгэхээр энэхүү компанийг задалж, гадаад дотоодын компаниудыг оролцуулах санал оруулж ирж байгаа бололтой.
Мөн Монгол Улсад шинээр баригдах төмөр замын суурь бүтцийг барих-ашиглах-өмчлөх-шилжүүлэх нөхцөлөөр концесс эзэмших компанийн 51-ээс доошгүй хувийг төрийн өмчит “Монголын төмөр зам” ХК эзэмших нь зүйтэй гэж үзсэн байна.
Мөн Засгийн газрын 2012 оны тавдугаар сарын 30 болон 2014 оны наймдугаар сарын 20-ний тогтоолыг хүчингүй болгохоор заажээ. Засгийн газрын 181 дүгээр тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК 1072 ширхэг хувьцаа эзэмшигч Монгол Улсын иргэд болон үндэсний аж ахуйн нэгжүүдийн хувьцааг саналын эрхгүй байхаар шийдвэрлэсэн байдаг аж. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна гэж төсөл санаачлагчид үзэн, хүчингүй болгох шийдвэрийг энэхүү тогтоолын төсөлд тусгасан юм байна.
“Эрдэнэс тавантолгой” ХК-д иргэдийн эзэмшиж байгаа 1072 хувьцаа болон үндэсний аж ахуйн нэгжүүдийн эзэмшиж байгаа хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах, тэдний эрх ашгийг хангасан зохицуулалтыг Тавантолгой ордыг ашиглах гэрээнд тусгах үүргийг Засгийн газарт өгөх заалтыг УИХ-ын тогтоолд тусгах нь зүйтэй гэж төсөл санаачлагчид үзжээ. Энэхүү төслийг УИХ-ын нэр бүхий 40 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан байдаг аж.
Тогтоолын төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэж амжих уу гэсэн сэтгүүлчийн асуултад УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “УИХ-ын дарга мэднэ” гэсэн товч хариулт өглөө.
Эх сурвалж:news.mn
Англи эхийг энд дарж уншина уу
For English version please click here
Сэтгэгдэл байхгүй байна