Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Монгол дахь Америкиийн Худалдааны танхимын өнөөдөр болсон 5-р сарын уулзалтанд Оюу Толгойн удирдлага ирж танилцуулга хийв.
Томилогдоод удаагүй байгаа Гүний уурхайн төслийн захирал Марко Пирэс бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлэх боломжуудын талаар танилцуулга хийсэн бөгөөд тэрээр “Бидний хувьд туршлагатай аюулгүй ажиллагааг эрхэмлэдэг түншүүдээ сонгох нь хамгийн чухал юм” гэж хэлсэн юм.
Төлөвлөсөн ажлын хэмжээнд 5,38 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэх шаардлагатай байгаагаас гадна үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд 2,88 тэрбум ам.долларыг зарцуулна гэж тэрээр тодотгосон.
Гүний уурхайн бүтээн байгуулалтын явцад технологийн шийдлүүдийг хэрэгжүүлэх бөгөөд үүнд таван босоо ам, газрын гүн дэх хоёр бутлуур, газрын гадаргуу руу хүдэр зөөх туузан дамжуурга зэргээс гадна өндөр агуулгатай хүдрийг олборлохын тулд газрын гүнд 200 гаруй км хонгил гаргах ажээ.
Гүний уурхайн бүтээн байгуулалтаас гадна Оюу Толгойн зүгээс өндөр агуулгатай хүдэр боловсруулахын тулд баяжуулах үйлдвэрээ өргөтгөж, үйл ажиллагааг сайжруулснаар жилд 180 сая тонныг боловсруулах хүчин чадалтай болно гэж Марко Пирэс танилцуулав.
Англи эхийг энд дарж уншина уу
For English version please click here
Сэтгэгдэл байхгүй байна