• Эхлэл
  • ОХУ-ын эсрэг НАТО бэлэн байдал зарлажээ

ОХУ-ын эсрэг НАТО бэлэн байдал зарлажээ

2016/05/31

НАТО-гийн парламентын ассемблей Даваа гаригт /2016.05.30/ гишүүн орнууддаа хандан ОХУ-аас ирж болзошгүй түрэмгийлэлд бэлэн байхыг сануулжээ.

Ялангуяа Европын зүүн болон өмнөд хэсгийн гишүүн орнуудад аюулгүй байдлаа хангах шаардлагатай арга хэмжээг авахыг анхааруулав.

Албанийн Тиран хотноо НАТО-гийн гишүүн 28 орны 250 хууль тогтоогчид гурван өдрийн уулзалт хийсний дараа дээрх мэдэгдлийг хийсэн аж. Ассемблейн америк ерөнхийлөгч Майкл Тёрнер хэлэхдээ “ОХУ-аас ирэх заналхийлэл бодитой, ноцтой боллоо” хэмээв.

Түүнчлэн тэрбээр “ОХУ хөрш орнуудын эсрэг хүч ашиглан холбоотнуудыг /НАТО/ сүрдүүлж байгаад харамсаж байна. НАТО-гийн зүгээс гишүүн орнуудад болзошгүй аюулаас сэрэмжлүүлж, шаардлагатай арга хэмжээ авахыг зааварчлахаас өөр аргагүйд хүрлээ” хэмээн мэдэгджээ.

Крымын хойг 2014 оны гуравдугаар сард Украинаас салж ОХУ-д нэгдсэнийг НАТО хүчтэй эсэргүүцэн Москватай харилцаа холбоогоо тасалсан билээ. Үүнээс хойш НАТО Европын зүүн болон өмнөд хэсгийн орнууд дахь цэргийн тоог нэмэгдүүлэх болсон юм. НАТО-гийн дээд хэмжээний уулзалт ирэх долдугаар сард болох юм. Энэ уулзалтаас өмнө НАТО ОХУ-тай албан ёсны яриа хэлэлцээ хийх тухай өмнө нь мэдээлж байв.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна