• Эхлэл
  • Жон Керри маргааш Монголд ирнэ

Жон Керри маргааш Монголд ирнэ

2016/06/04

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Монгол Улсад айлчлах гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Ноён Ж.Керри зургадугаар сарын 2-нд Франц улсаас айлчлалаа эхэлж, Монгол, БНХАУ гурван улсад айлчлал хийх юм. Тэрэр Парис хотноо айлчлах үеэрээ Гадаад хэргийн сайд Жан Марк Аяролттай Ойрхи Дорнодод энхтайван тогтоох, Ирак Сирийн нутагт байгаа Исламын улс бүлэглэлийн эсрэг хийх хамтын нийгэмлэгийн хүчин чармайлт зэрэг асуудлаар хэлэлцэнэ. 

Харин маргааш буюу зургадугаар сарын 5-нд Монгол улсад айлчлах бөгөөд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно. Мөн Монгол Улсын төр, засгийн тэргүүн нарт бараалхаж, Монголын залуу манлайлагчдын төлөөлөлтэй уулзах юм байна.

Харин Бээжинд хийх айлчлал зургадугаар сарын зургадугаар сарын 7 хүртэл үргэлжлэх бөгөөд цэргийн хүчээ зузаатгаж байгаа асуудлаар хэлэлцэх юм. Өмнөд Хятадын тэнгис, Вьетнамын хойгт нөхцөл байдал хурцадмал байгаа энэ үед АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга ийн айчлал хийж байгаа нь дэлхий нийтийн анхаарал татаж байгаа.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Вьетнам улсын зэр зэвсэг худалдаалах, наймаалах эрхийг нээж байгаагаа зарласан. Өөрөөр хэлбэл Вьетнам улс олон улсын аль ч орноос зэр зэвсэг худалдаж авах эрхтэй болсон юм. Ингэснээр АНУ, Вьетнам урьд цагийн дайны үеийн дайсагналаа мартан, худалдааны салбарын хамтрагчид болох дипломат харилцааны шинэ эхлэлийг тавилаа. Гэхдээ АНУ үүний тусламжтай Өмнөд Хятадын тэнгист цэргийн хүчээ нэмэгдүүлж, БНХАУ-ын хүчийг сааруулахаар зорьж байна хэмээн шинжээчид үзэж байна. Энэ нь Өмнөд Хятадын тэнгис, Вьетнамын хойг дахь байдлыг улам аюултай болгож байгаа юм. БНХАУ-ын тал ч мөн энэ асуудлаар байр сууриа илэрхийлж, бүс нутгийн зөрчил мөргөлдөөний тэсрэлт үүсгэж мэдэх юм хэмээн мэдэгдэж байсан билээ.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна