• Эхлэл
  • Жон Керри Монголд айлчиллаа

Жон Керри Монголд айлчиллаа

2016/06/05

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Жон Кэрри өнөөдөр/2016.06.05/ Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ.

Айлчлалын эхэнд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Кэрри нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар ярилцан бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Мөн айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн нарийн бичгийн дарга Ж.Кэрриг хүлээн авч уулзан хоёр талын харилцаа, олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны талаар ярилцсаны дараа Монголын залуу манлайлагчдын төлөөлөлтэй уулзалт хийснээс гадна бэсрэг наадам үзэж сонирхов.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керригийн Франц, Монгол, Хятад улсад хийх айлчлал зургаадугаар сарын 2-ноос эхэлсэн байна. Тэрбээр өнөөдөр Монгол Улсад хэдэн цаг саатаад буцлаа.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна