• Эхлэл
  • Ноён уулын маргааныг анхан шатны шүүх рүү буцаалаа

Ноён уулын маргааныг анхан шатны шүүх рүү буцаалаа

2016/06/06

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Сэлэнгэ аймгийн Мандал суманд орших Ноён ууланд олборлолт явуулахаар “Сентерра гоулд” компанид олгосон лицензийг цуцлуулах хүсэлтийг Ноен уулаа хамгаалья хөдөлгөөнөөс Нийслэлийн захиргааны анхан шатны шүүхэд гарган шүүх нэхэмжлэлийг зөвшөөрөн, лизенцийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан билээ. Тэгвэл хариуцагч тал нэхэмжлэл гаргаснаар уг шийдвэрийг өнөөдөр давж заалдах шатны шүүхээр хэлэлцсэн байна. Уг шүүхээс иргэний нийгмийн байгууллагуудын гаргасан 12 хүсэлт хангагдаагүй байна гэж үзэн хэргийг анхан шатны шүүхэд буцаажээ. Маргааныг ийнхүү анхан шатны шүүхэд буцааснаар лицензийг түдгэлзүүлсэн анхан шатны шүүхийн шийдвэр өөрчлөгдөх болгоомжлол байгаа юу гэж “Ноён уулаа аврая” хөдөлгөөний Улаанбаатар дахь төлөөлөгч Ж.Ганбаатараас тодруулахад   

-Иргэний нийгмийн байгууллагын 12 хүсэлтийн зургаа нь хангагдаагүй байна гэж шүүх үзсэн. Анхан шатны шүүхээс “Сентерра гоулд” компанид олгосон дөрвөн лицензийг түдгэлзүүлсэн. Хүсэлтийг дахин нягталж хангаснаар харин ч түдгэлзүүлсэн байсан лицензүүдийг бүр цуцлах магадлалтай гэж бид итгэж байгаа гэлээ.

Ч.Гэрэл

Англи эхийг энд дарж уншина уу

For Enlish version please clicgk here

Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу

“Сентерра Гоулд”-ийн лицензүүдийг түдгэлзүүллээ


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна