• Эхлэл
  • Өндөр настангуудад хувьцааны мөнгө олгохгүй

Өндөр настангуудад хувьцааны мөнгө олгохгүй

2016/06/13

Мартагдаад байсан хувьцаа амилсан сургаар банк орлоо. Сонгуулийн яг өмнөхөн эрх баригчид "Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны 30 хувийг нь мөнгөөр худалдаж авна гэсэн шийдвэр гаргасан. Энэ долоо хоногоос мөнгийг олгож эхэлнэ гэсэн сургаар хаа сайгүй бүх  банк бөөн дараалал үүссэн байна. Ингээд хувьцааныхаа мөнгийг авч "иргэний үүрэг"-ээ биелүүлэнгээ хэрхэн яаж хувьцааныхаа мөнгийг авах талаар уншигчдадаа мэдээлэл хүргэхийг зорилоо. Голомт банкны 13-р хорооллын салбарт очих дараалал харьцангуй дараалал багатай байна. Харин мөнгөө авах нь харьцангуй хялбар, та тус банкинд данстай бол иргэний үнэмлэхээ канондуулаад хувьцаагаа мөнгө болгох анкетийг бөглөөд л болоо. Дашрамд Голомт банкин дээр лав иргэний үнэмлэхийг үнэгүй канондоод өгч байна лээ. Банкин дээр дараалал үүсч байгаа нэг учир нь банкинд дансгүй бол данс нээлгэх шаардлагатай юм байна.  

Харамсалтай нь мөнгөө авахаар теллерт хандахад "Таны хувьцаа хүрэхгүй байна" гэсэн хариуг өглөө. Учир нь 2011, 2012 онд сургалтын төлбөр хэлбэрээр хувьцаагаа авсан оюутан болон бэлэн мөнгөөр хувьцаагаа авсан хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөгшид энэ удаа 1072 хувьцааныхаа 30 хувийг худалдаалж 300 мянган төгрөг авах боломжгүй гэвэй. Та бүхэн санаж байгаа байх. Мөн л сонгуулийн өмнө 2012 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хувьцааны мөнгө хэмээн олгож байсан. Тэгвэл  энэ удаад дээрх хэлбэрээр хувьцааны үр ашгаа хүртээгүй иргэдэд мөнгө олгохгүй гэж. Ийнхүү 2012 онд оюутан байсан би мөнгө авч чадахгүй нь тодорхой боллоо. 

Анхааруулахад та өмнө нь хувьцааны мөнгийг ямар нэгэн хэлбэрээр авч байсан бол энэ удаад танд мөнгө олгохгүй нь байна шүү. 

Ийнхүү өнөөдрөөс хувьцааны мөнгийг  олгож эхэлснээр иргэд яаран сандран оочирлож байна. Гэвч зөвхөн өнөөдөр бус цаашид ч мөнгийг олгоно гэж банкныхан иргэдэд учирлан хэлэх боловч өнөөдөр л материалаа бүрүүлж өгөхгүй бол амьдрал хэлцүүдлээ гэлцэж байх юм. Өмнө нь үхмэл байсан хувьцааны талаар яриа гараагүй байхад амьдраад болж байсан иргэд өнөөдөр амьдрал болохгүй байна гэнэ лээ. Үнэндээ ч хувьцааны мөнгө олгох сургаар банкуудад ачаалал үүсгэнэ гэдэг нь тодорхой байсан. Тэр ёсоор болов. Арилжааны банкуудад, ялангуяа харилцагч ихтэй томоохон банк, хотын захын салбаруудад өглөө 07.00 цагаас эхлээд иргэд оочир дугаар үүсгэж эхэлсэн ч 17 цагийн үед энэ оочир дуусаагүй улам л урт дараалал үүсэх боллоо.

Банкинд оочирлож буй иргэд зарим нь бүрэн ойлголтгүй явж байгаа бололтой харагдлаа. Материалаа бүрдүүлж өгмөгц мөнгө нь шилжиж орох эсэх талаар асуулт явсаар байв. Тэгвэл энэ нь шууд мөнгө нь олгох бус материалаа бүрдүүлж өгсөнөөс хойш долоо хоногийн дараагаас эхний ээлжинд 100 мянга дараагийн долоо хоногт 100 мянга гэсэн байдлаар гурав хувааж олгогдох юм.

Материал бүрдүүлэхийн тулд иргэний үнэмлэхний хуулбар хэрэг болох ба иргэний үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн иргэд ТҮЦ машинаас лавлагаа авч материалаа бүрдүүлэх боломжтой талаар банкныхан хэллээ.

Мөн 18 наснаас дээш насныхан 1072 хувьцааг эзэмших эрхтэй байгаа. Тиймээс 18-аас дээш насны иргэд 1072 хувьцаагаа худалдаалах боломжтой юм.

Ингээд бодоод байсан чинь хувьцааг сонгуулийн үеэр л шоу болгож, мөнгө болгох нөхцөлийг бүрдүүлсэн мэтээр тайлбарлаж байгаа мэт. 2012 онд оюутнуудад 1072 хувьцаанаас 500 мянган төгрөгийг сургалтын төлбөр рүү шилжүүлэх хаалгыг нээсэн. Энэ удаа мөн л сонгуулийн үеэр иргэдээс 30 хувийг нь худалдаж авч байна.

Тэгэхээр бид ирэх 2020 онд үлдэгдэл хувьцаагаа дахин худалдаалах хүртэл 1072 хувьцааг дахин үхмэл байдалд нь оруулж хүлээх хэрэгтэй болох байх.

Иргэд энэ талаар ингэж ярьж байна

- Хувьцаа худалдах иргэд олон. Тэртэй тэргүй бөөн оочер үүсэх байх гээд үүрээр ирж зогссон. 07.00 цаг гэхэд нэлээн олон хүн цугларсан байна. Ямартай ч өнөөдөртөө хувьцаагаа худалдаалах материалаа бүрдүүлж өгч байж явна.

-Төр хувьцаагаа амилуулж худалдаж авна гэж байгаа дээр нь худалдсан дээр. Тэгэхгүй бол дахин мартагдана.

- Өгч байгаа дээр нь авсан нь дээр гэж бодож байна. Төр засгийн хэлсэн үг хэзээ ч хамаагүй хүчингүй болдог. Тиймээс яаран ирж үгээ өөрчлөхөөс нь өмнө хувьцаагаа худалдаалж мөнгө болгож авахаар өглөөнөөс хойш оочирлож байна.

-Хувьцаагаа худалдах материал бүрдүүлснээс долоо хоногийн дараа мөнг данс руу орно гэсэн болохоор эртхэн материалаа бүрдүүлж өгсөн дээр гэж бодоод өглөө ирж оочирлосоор сая л орж материалаа өглөө. 2016 оюутан байсан хүүхдийн хувьцаа худалдахад хүрэхгүй гэсэн болхоор өөрийн материалаа бүрдүүлж өгсөн гэлцэж байна.

Банкинд оочирлож байгаа иргэдийн амнаас “Амьдрал хэцүү байна” гэсэн үг л гарч байна. Банкны гадна 3,4,5, магадгүй түүнээс ч олон цаг оочерлох нь хамаагүй. Өнөөдөр л материалаа өгч, хурдхан мөнгөө авах хүсэлтэй гэдгээ хэлж байлаа.

Уг нь иргэдийн материалыг харьяа харгалзахгүйгээр аль ч банкны, аль ч салбарт ажлын бүх өдрөөр хүлээж авна. Заавал өнөөдөр гэж оочер дугаар, бухимдал үүсгэх шаардлагагүй гэдгийг банкныхан тайлбарласаар л байгаа.

Арилжааны банкуудын тавьж буй нийтлэг шаардлага:

- “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 322-оос доошгүй ширхэг хувьцаа эзэмшдэг

- Банкинд хүсэлт гаргах өдрөө 18 нас хүрсэн байх

- Иргэний бүртгэлийн зөрчилгүй байх

- Иргэний цахим үнэмлэх /Үнэмлэх гээсэн бол ТҮЦ машины лавлагаа/

- Тухайн банкинд данстай, эсвэл данс нээлгэсэн байх

- Өөрийн биеэр ирэх гэсэн шаардлагуудыг тавьж байна.

Хэвлэл мэдээллээр энэ тухай мэдээлж байгаа ч иргэд “Хувьцааны материал хаана өгөх вэ”, “Юу бүрдүүлэх вэ” гэсээр. Хувьцаа худалдах иргэдэд зориулсан бөглөх цаасыг банкны ажилтан зааланд зогсоод тарааж байна. Иргэд энэ цаасыг бөглөөд иргэний цахим үнэмлэхийн хамтаар материалаа бүрдүүлж өгч байгаа юм.

Ингээд 300 мянган төгрөгийг долоо хоногийн дараа 100 мянга, 100 мянгаар нь тасалж өгөх юм.

Үүний дараа иргэд 2020 он хүртэл хувьцааны талаар ярих ч эрхгүй болж байгаа буюу ирэх сонгуулийн үеэр төр үлдэгдэл хувьцааг худалдаж авах хүртэл хувьцаагаа эргэн үхмэл байдалд оруулж хүлээх үлдэв бололтой.

Ямартай ч өнөөдөр 1072 хувьцааныхаа 30 хувийг худалдаалахаар  материалаа бүрдүүлж өгсөн иргэдийн дансанд мөнгө орсон эсэхийг долоо хоногийн дараа эргэн сурвалжлах болно.

Ч.Гэрэл

Хувьцаа худалдах хүсэлт ХЭРХЭН гаргах вэ?


Сэтгэгдэл байхгүй байна

  • ооо
    долоо хоногтоо 3 хувааж өгнө гэсэн худлаа юмуу
    2016 оны 06 сарын 13
  • zuw
    ogch bga drn awsan
    2016 оны 06 сарын 13
  • Asuult
    tgd shalgahaar shuud garch irhimv ter awsan awaagvin
    2016 оны 06 сарын 13
  • Зочин
    eeechaawaas hvrtkvne yah gj oyutan bolowdoo 2012 ond
    2016 оны 06 сарын 13